Т. Хорлоо
Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас санаачлан Монголын бий биелгээг Геннисийн номонд бүртгүүлэх үйл ажиллагааг 2013 оны 7-р сарын 10-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Монгол үндэстэн, ястан бүрийн гайхалтай түүх, соёлыг өгүүлэх үндэсний хувцасаар гоёсон 5204 бий биелгээчид цугласан юм.Мөн хамгийн бяцхан биелээч Баянхонгор аймгаас ирсэн гурван настай Золбоо хүү байсан бол хамгийн ахмад биелээч нь Ховд аймгаас ирсэн 82 настай Хорлоо гуай байлаа.Түүнчлэн бий биелгээг "Гиннесийн номон"-д хамгийн өндөр настай буюу 82 настай Хорлоо гуайн нэр дээр бүртгүүлж батламжыг гардан авсан чухал үйл явдал болсон юм.Ингээд Т.Хорлоо гуайтай хэдэн хором ярилцлаа.
Сайн байна уу? Танд баяр хүргэе! Үнэхээр бахархмаар сайхан зүйл боллоо.Та сэтгэгдэлээ хуваалцаач?
Сайн. сайн байна уу? Өнөөдөр сэтгэл их сайхан байна. 4 настайгаас эхлээд 80
хүртэл насны биелээчид бүжлээ. Энэ
олон биелээчдийгээ хараад үнэнхүү бахархалтай санагдаж байна.
Өөрсдийнхөө өв уламжлалыг хадгалж хамгаалж чадлаа. Монгол бүжиг
их залуужсан байна. Настай хүмүүс цөөхөн харагдаж байна.
Та аль аймгаас ирж оролцож байна вэ?
Говь-Алтай аймгийн Алтай сумын 10 хүүхэдтэй улсад 27 жил ажилласан улс төр урлаг уран сайхны ажилд их оролцож явлаа.
Таны
Миний аав орон нутагтаа уртын дуу дуулдаг хуурддаг, биелдэг их авъяаслаг хүн байсан. Мөн малчин. Мал маллахын зэрэгцээ алжаал тайлан Тухайн үед хот олноороо цугларч хуураа татаж үлгэр тууж ярилцаж, хөзөр даалуугаан тавьж явахдаа би ааваасаа захчины хүрэн торгот гэдэг биелгээ 15 настайдаа анх сурч байсан. Алтай сумийнхан маань их авъяаслаг.Улаан булангийн эрхлэгч хийж байсан Агваан Балдан гэж хүн байлаа. Тэр хүнээс Жалам хар жороо биелгээ сурсан. Захчин хошуунд 13 төрлийн биелгээ байдаг юм. Би 8 биелгээг сурсан. Нүүдэлчин ард түмний улс гүрэн ёс зан заншил устаж байсныг бид сэргээж сүүлийн 10 жилд бий биелгээний холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж өв соёл зан заншлаа хөгжүүлсээр байна. Бид холбооныхоо зургаан наадамд оролцсон.
Соёлын тэргүүний ажилтан боллоо. Тэргүүн биелээч цол авлаа.2011 онд Алтан гадас одон авлаа.үр хүүхэдт Би 10 хүүхэдтэй. Эрэгтэй эмэгтэй тав нь биелдэг. Ач зээ нараас минь 11 нь биелдэг.2012,04 хүний эрхийн өдрөөр биелгээ бүжгийн баярын өдөр бас болдог. Ховд аймгийн театрын дарга Баатар гэдэг хүн намайг та үр хүүхэдтэйгээ тайлан тоглолт тоглодог арга зүй байна уу? Гэж асуусан. Тэгээд хүүхдүүддээ хэлтэл хүүхдүүд маань бид нар таныг баярлуулж чадахгүй ачийг тань хариулж чадаагүй юм чинь Миний ээж тайлан тоглолтоо хий бид нар дэмжинэ.Ингээд тайлан тоглолтоо сайхан хийж дууслаа.Одоо би Ховд аймгийн Жаргалант суманд байдаг.
Үнэхээр том боломж.
Өмнө нь их сайхан натурал аятай байлаа. Одоо их нийтлэг болсон байна. Бидний үед аялгуу сайхан удаан байсан.
Хойч үедээ үлдээж байгаагаараа их бахархаж байна









