Дурласан зүрх инээмсэглэдэг

Миний найз наснаасаа бараг арав залуу харагддаг. Тэр үнэхээрийн хөгжилтэй үргэлж л инээмсэглэж явдаг. Түүнийг уйтгар гунигтай явж байхыг би лав хараагүй. Учир нь тэр их дурламтгай. Түүний дурлалын түүх дуусашгүй. Тэр дөчин настай таван хүүхэдтэй тэгсэн хирнээ арван наймтай охин шиг л дэгэж дэрвэж явна. Нөхөртэй өдөр бүр шинээр дурладаг гэсэн. Дурламтгай хүн хөгширдөггүй гэдгийг би найзаасаа олж хардаг. Тэр бүүр эмэгтэй хүнд дурласанаа ийнхүү ярьсан.

... Туяа хотын төвийн жижигхэн гоо сайханы салоны нэгэн үсчин эмэгтэйгээр үсээ засуулдаг байлаа. Долоо хоногт нэг удаа үсчинд заавал орно. Туяа сурсан зангаараа үсчиндээ орлоо. Үсчингийн өрөөний үүдэнд суух хумс засдаг эмэгтэй солигдсоныг олж харлаа. Туяа тэр эмэгтэйг урьд харж, тааралдаж байсан юм шиг санагдаад, нэг л дотно сэтгэгдэл төржээ.
Туяа тэр үдэш орондоо элдвийг бодон хэвтэж байтал өнөөх эмэгтэйгийн дүр төрх нүдэнд нь харагдаад, түүнтэй танилцах хүсэл өөрийн эрхгүй төрөөд байлаа. Туяа маргааш ерөөсөө тэр эмэгтэйгээр хумсаа засуулдаг хэрэгээ гэж шийдээд унтлаа.
Шинэ өглөө айлчилж Туяа бүсгүй хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргээд ажилдаа ирэв. Цайны цаг болохыг тэсэн ядан хүлээж, тэр эрхэмсэг эмэгтэйтэй танилцана гэхээс сэтгэл нь догдолж, маш ихээр яарч байлаа. Хүсэн хүлээсэн цайны цаг... 12:00 – той уралдах шахам Туяа ажлаасаа гарав. Туяа хурдан хурдан алхалсаар салоны үүдэнд очоод, гүнзгий амьсгаа аваад дотогш оров. Хумс засдаг эмэгтэй ажилтай сууж байв. Туяа өнөөх эмэгтэйтэй мэндлээд: “Дараа нь хүн байгаа юу?” Би хумсаа засуулах гэсэн юм” гэлээ Эмэгтэй: “Аан, хүнгүй хүнгүй, би одоохон дууслаа, та түр хүлээж байгаарай”  гээд уриалгахан угтлаа. Түр хүлээх зуураа Туяа өнөөх эмэгтэйгээ сайн гэгч нь харан хөдөлгөөн бүрийг нь алдалгүй ажиглаж суув. Энэ үед эмэгтэйгийн утас нь дуугарав. Хөдөөнөөс ирсэн хүнтэй ярьж байгаа бололтой таныг очиж авна аа гээд утсаа тасаллаа. Эгэл даруухан, энгийн хирнээ цаанаа л нэг намбатай, харц урсгал дөлгөөн тэр эмэгтэйтэй танилцах гэсэн хүсэл Туяад улам бүр төрнө. Туяагийн ээлж болж, ширээний ард суув. Хумс засдаг эмэгтэй “За хоёулаа хумсаа яаж засах вэ? Урьд нь ирж байл уу?” гэхэд Туяа “Харин, би урьд хумсаа засуулж байгаагүй, та өөрөө л мэд” Эмэгтэй : “Өө тийм үү? За за би мэдье. Таны хумс хөөрхөн л хэлбэртэй юм байна ш дээ”гээд Туяагийн хумсыг хурайдаж эхлэв. Туяа хэсэг чимээгүй сууж байснаа:
-    Хоёулаа танилцах уу? Намайг Туяа гэдэг. Эмэгтэй:
-    Тэгье л дээ. Намайг Нараа. Та энэ үсчингээр байнга үйлчлүүлдэг үү? Би энд ирээд удаагүй байгаа. Туяа:
-    Тийм ээ. Манай ажил, гэр ойрхон болохоор байнга үйлчлүүлдэг юм.
Эхний удаад Туяа, Нараа хоёрын хооронд иймэрхүү ойр зуурын яриа өрнөөд салав. Хэд хоногийн дараа Туяа амралтын өдрөөр Нараагаар хиймэл хумс хийлгэхээр шийдээд, утсаар ярьж байгаад цаг аваад очив.

Энэ удаад Туяа, Нараад өөрийнхөө болоод өнгөрүүлсэн амьдралынхаа тухай ярьж их л дотно яриа өрнүүлэв. Нараа ч өөрийнхөө тухай ярьж, тэр хоёр хэзээ хэзээний найзууд шиг сэтгэл хангалуун ярилцаж байв. Үүнээс хойш Туяагийн үсчин орох нь багасч, хумсандаа их л ач холбогдол өгдөг болчихов. Туяа, Нараа хоёр нас чацуу тэр хоёрт адилхан зүйл маш их. Ийнхүү Нараа, Туяа хоёрын анд нөхөр болсон түүх эхэлжээ.
Туяа олон сарын дараа Нараадаа “Би чамайг анх хараад л танилцах юмсан, найзлах юмсан гэж бодсон. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ дурладаг бол би чамд бараг дурласан байх аа” гэжээ. Нараа: - “Тийм үү, би ч гэсэн чиний хумсыг засч эхлэхдээ чамайг энэ миний найз гэсэн сэтгэлээр хандаж байсан. Яагаад ч юм би чамайг урьд таньдаг, бүр миний хамаатан ч юм шиг санагдаж байсан гэжээ...” Нараа, Туяа хоёр одоо дотны сайн найзууд болсон. Туяагийн маань сэтгэл үнэхээр агуу аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, хүн бүхэнд туслах юмсан гэсэн ариун хүсэл тэмүүлэлтэй эмэгтэй. Тэр нөхөртөө дандаа дурладаг, нөхөр нь ч бас түүнд өдөр бүр дурладаг гэсэн. Учир нь тэр өглөө сэрэх үдэш унтах бүртээ хайрын үгийг харамгүй хэлж, болж өгвөл гэнэтийн бэлэг барьж, халаасанд нь хайрын захиа хийдэг гэсэн.



Тэрээр чи хүнээр хайрлуулахыг хүсвэл, чи  өөрөө хайрлахын дээдээр хайрла, тэгэж чадвал хайр чамд үргэлж ирнэ гэж хэлэх дуртай. Тэр бас дурлах сайхан, дурласан зүрх дандаа инээмсэглэж догдолж явдаг юм гэж хэлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.105) 2014-06-24 14:54:27
emegtei hun yamr j guniggui bvl amarhan hogshirdoggui bi tegj boddg ene unen bhaa
(112.72.13.129) 2014-06-23 21:20:05
yamar ch utaggyu yumbichihee zhiohoo bolioch ta nar uruvdultei yum
Зочин (202.72.245.82) 2014-04-02 18:32:51
харин тийм Найз байхыг хүссэн гэж бичвэл зүгээр юмуу Эмэгтэй хүнд дурлана гэвэл лэсби л гэж ойлгоно
(202.131.242.238) 2014-04-02 09:08:08
лэсби юм уу хаашаа юм бэ нөхөртөө өдөр бүр дурладаг байж болно тэрэнд нараа ямар хамааатайн