Жүжигчин Пиряанка Чопра сүүн шейкний газар нээжээ

2000 оны Дэлхийн мисс, Энэтхэгийн алдарт жүжигчин Прияанка Чопра АНУ-д анхны хувийн бизнесийнхээ нээлтийг хийлээ. Үзэсгэлэнт бүсгүй сүүн шэйкний газар ажиллуулж эхэлсэн бөгөөд түүндээ “Exotic” гэх нэр өгчээ.

Болливудын од Прияанка Чопрагийн дээд зэрэглэлийн сүүйн шэйкний газар долдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд үүдэнд нь олон зуун шүтэн бишрэгчид нь цугларчээ. “Exotic” гэх шинэ бүтээгдэхүүнийхээ найрлаганд өөрийн хамгийн дуртай жимснүүдээ оруулсан байна. Тодруулбал банана, бүйлс, карамельний шүүс, ванильтай зайрмаг гэнэ. Харин үйл ажиллагаа нь Холливудын Санта Моника хотын “Мянган сүүншэйк” нэртэй газарт тогтмол явагдах юм байна. Тэрээр ярилцлага өгөхийнхөө өмнөхөн өөрийн шинэ бүтээгдэхүүнээ уугаад “Үнэхээр дахин давтагдашгүй гайхалтай амттай шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Түүнчлэн Прияанка Чопра ирэх жилүүдэд дуу хөгжмийн ертөнцөд илүү анхаарал хандуулж, олон шинэ уран бүтээл гаргахаар болсноо дуулгажээ. Шүтэн бишрэгчдэдээ барих хамгийн эхний бэлэг нь сүүн шэйкнийхээ нэрээр нэрлэсэн дуу байх гэнэ. Хит болох нь гарцаагүй гэж зөгнөөд байгаа энэхүү уран бүтээлээ реппер Питбуллтай хамтарчээ. Ер нь цаашид дуулах хэв маягаа эрс өөрчилж, одоо үед хүн бүрийн сонирхлыг татах болсон цоглог хэмнэлтэй, рэп, поп урсгалыг сонгосон байна. Шинэ цомог нь энэ оны сүүлээр юмуу ирэх оны эхээр худалдаанд гарах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.