”Саважири Эрика” сүүлийн үеийн зураг авалтуудаас...


Япон эцэг, Франц ээжтэй Саважири Японы Токио хотод 1986 оны дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн. Жүжигчин, дуучин мэргэжилтэй.
Тэрээр урлагт бага сургуулийн 6-р ангиасаа хөл тавьсан нэгэн. Япон охидын дунд маш их нэр хүндтэй “Ribon”, “Nicola” зэрэг сэтгүүлийн моделиор ажиллаж, “Fuji” телевизийн оны шилдэг “Хатан хаан”-аар  тодорч, чухам энэ үеэс урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа олж амжилтын шатаар өгсөх болсон юм. 2003 онд “TBS” телевизийн “Hottoman” олон ангит кинонд анх удаагаа тоглож, чамгүй авъяаслаг жүжигчин болохоо харуулжээ. Үүний дараа жил алгасалгүй тоглосон “Асуудалгүй бид”, “Хувин дүүрэн нулимс” “Нарны дуу” зэрэг киноны дүрүүд нь түүнийг алдаршихад хамгийн ихээр нөлөөлсөн байна. “Нарны дуу” киноныхоо гол дүр болох Amane Kaoru-ийн нэрээр анхны цомгоо гаргаж дуулах гараагаа эхэлснээр Саважиригийн жүжиглэх дуулах гээд олон чадварыг нь үзэгч шүтэн бишрэгчид нь өндрөөр үнэлэх болсон юм.

Та бүхэндээ түүний зураг авалтуудын гайхалтай агшинаас хүргэж байна..















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.