Попын гүнж Бритни Спирс 125 тоглолт хийсний дараа тайзаа орхино гэдгээ мэдэгджээ

Попын гүнж Бритни Спирс сүүлийн таван жилийн хугацаанд ганц ч удаа томоохон хэмжээний тоглолт хийгээгүй. Бритни энэ сарын 2-нд анхныхаа “Piece  Of  Me” тоглолтоо Лас-Вегас хотноо  толилуулжээ. Тоглолтыг 23 мянган хүн ирж сонирхсоны дотор дуучин Майли Сайрус, Кэти Перри, Селин Дион, Селена  Гомез нар багтжээ. Бритни Спирс  өөрийнх  нь тоглолтод  ирсэн  Майли Сайрус, Кэти Перри нарт талархал илэрхийлсэн байна. Тэрбээр твиттертээ Майлид хандан “Би чамд их хайртай, “Piece Of  Me”-т  ирсэнд баярлалаа. Би чамайг биширдэг” гэжээ.



Мөн Кэти  Перрид  зориулан “Тоглолт дээрээ чамайг дахин харахад их сайхан байна. Бидний  болзоо  Вегаст тохиосонд  их  баяртай байна” хэмээжээ. Нэг  цаг 30 минутын турш  үргэлжилсэн  тоглолтын дараа Бритни, “Дэлхийн 23 оронд 125 тоглолт хийсний дараа тайзаа орхино” гэдгээ мэдэгджээ.



Тэрбээр “Үнэнч фэнүүд минь битгий сэтгэлээр унаарай, 125 тоглолт гэдэг хамгийн багадаа хоёр жилийн  турш үргэлжлэх учиртай. Тиймээс би ойрын хугацаанд тайзаа  орхихгүй” гэжээ. Бритни Спирсийн үнэнч шүтэн бишрэгчдийн нэг Майли   Сайрус тоглолтын онцлох зочдын нэг байв. Тэрбээр  өөрийнх  нь  тоглолт  биш ч гэлээ бусдын анхаарлыг татахаар шийдсэн аж. Шуугиан таригч бүсгүй тоглолтод оролцсон бүжигчин бүсгүйтэй халуунаар үнсэлцжээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.