Г. Ган-Саруул ”Маргааш гэж хойш тавьсан бүхэн мөхдөг, өнөөдрөөс л эхлэх хэрэгтэй”

Хөшигний цаана эгэл даруухнаар бахархам амжилтуудыг гарган яваа хүчирхэг бүсгүйчүүд манай нийгэмд багагүй байдаг. Харин тэдгээр эмэгтэйчүүдийг олонд таниулан, авъяас чадвар, хөдөлмөр зүтгэлийг нь алдаршуулж, үлгэр жишээ болгон гаргаж ирэх нь манай сайтын нэгэн зорилго юм. Ингээд уншигч танд 2013 оны Бодибюлдингийн УАШ тэмцээний мөнгө, 2014 оны Улаанбаатар хотын аварга 34 настай Н. Гансаруул бүсгүйтэй хийсэн ярилцлагыг хүргэе!

Тэрээр тэвчээр , тууштай хөдөлмөрийнхөө үр дүнд 104 кг- аас 53 кг хүртэлх илүүдэл жингээ хаяж, төгс сайхан бие галбирыг өөртөө цогцлуулж чадсан юм.

Сайн байна уу? өнөөдөр яг тань шиг турж, сайхан бие галбиртай болохыг хүссэн олон мянган эмэгтэйчүүд, ээж нар байгаа. Гэвч ихэнхи нь янз бүрийн шалтгаанаас болоод төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна. Харин та тэдэнд үлгэр дууриалал болж, сайхан бие галбирыг өөртөө цогцлуулж чадсан байна. Баяр хүргэе! Манай уншигч бүсгүйчүүдэд өөрийгөө танилцуулаач?

Баярлалаа. Намайг Галсангийн Гансаруул гэдэг. Би 1980 онд төрсөн. Европ хоолны тогооч мэргэжилтэй. 

2.Энэ спортоор хичээллэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу байв? хэзээнээс эхэлсэн бэ?

Би гурван жилийн өмнө их жин нэмж, таргалсан. Үеийн хүүхнүүд намайг эгчээ гэж дуудах, цаашлаад хоол хийж, гэрт хүүхэд харахаас өөр зүйл хийдэггүй мэтээр ярьж эхэлсэн. Би том хүүгээ 2008 онд, харин багыгаа 2011 оны 9 сард төрүүлсэн. Би энэ бүгдийг өөрчлөхийн тулд /бага хүүгээ 4 сартай байхад нь /хоёр хүүгээ дагуулаад фитнесст явж эхэлсэн. Хүүхэд харах хүн байхгүй гээд гэртээ суухыг би хүсээгүй. Бэлтгэл хийж байхад том нь тоглоод л, бага нь угжаар хооллодог байсан учраас хоолоо идчихээд л унтчихдаг байсан. Би тухайн үед 104 кг байсан. Энэ жин их хурдан буурч 95 кг болоод нэг хэсэгтээ тогтворжсон. Ингээд би фитнесст явж, тууштай хичээллэснээр одоо 53 кг болсон. Харин уралдаан тэмцээнд  48 -аас 49 кг болж ордог.

4. Хичээллэж эхлэхэд ямар хүндрэлүүд гарав? мөн нөгөөтэйгүүр сайхан зүйл нь юу байв?

Хамгийн сайхан нь би хичээл зүтгэлийнхээ ачаар биеийн илүүдэл жингээ хаяж чадсан. Мөн зөв хооллодог болсон. Энэ спортоор хичээллэдэг тамирчид маш нарийн хоолны дэглэмтэй байдаг. Харин хүндрэл гэвэл, тэмцээн уралдаанд бэлдээд оролцоход ихэнхи тамирчид санхүүгийн тал дээр гацаанд ордог. Тамирчид өөрөөс шалтгаалах хөлс, хүч хөдөлмөр, нарийн хоолны дэглэмийг даваад л гарчихна. Гэсэн ч спонсор байхгүй учир санхүүгийн тал дээр нилээдгүй асуудалтай тулгардаг нь мэдрэгдсэн.


Зөв хооллолт гэж их ярьлаа. Сонирхуулахад та ямар хоолны дэглэм барьдаг вэ? хоолондоо ямар хүнс түлхүү хэрэглэж байна вэ?

Би давсгүй хар мах, цээж мах голдуу нүүрс ус орсон хар талх, бор будаа гэх мэтийг хүнсэндээ хэрэглэдэг. Ногоо голдуу хэрэглэнэ. яг л гурван цагийн зайтай идэхээр өдрийн дөрвөн удаа өлсөхгүйгээр хооллож чаддаг. Цагаар хоолоо иддэг учраас маргааш идэх хоолоо заавал урд орой нь бэлдэж байх хэрэгтэй. Дасгалаа хийх бүртээ хоолоо цүнхэндээ авч явдаг.


5. Шантарч байсан тохиолдол байгаа байх. Тэр болгонд юу таныг хурцалж байв?

 Тийм ээ шантрах үе их гарна. Тэр үед өөрөө өөртэйгөө их ярьдаг байсан. "Энэ хүртэл ингэж их хөлс хөдөлмөр гаргачихаад одоо ингээд болих гэж үү" гэж. Зааланд ирэх бүртээ хайран цаг шүү. Ийм их хүч гарган, хөлс урсгаж байгаа юм чинь илүү хичээх хэрэгтэй гэж бодон дасгал бүрийг мэдэрч хийдэг.


6. Ямар, ямар уралдаан тэмцээнд орж байсан бэ? мөн амжилтуудаасаа хуваалцвал?

 2013 оны улсын аваргад оролцсон анхны  тэмцээнээс би Фитнесс ангилалд мөнгө, Модель ангилалд хүрэл медаль хүртсэн. Саяхан болсон 2014 оны Улаанбаатар хотын аваргын тэмцээнд алтан медаль хүртлээ. Үүнээсээ маш их урам зориг авч, илүү их амжилтанд хүрэх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй бэлтгэлээ эрч хүчтэйгээр хийж явна даа.


7. Халамжит хань, сайн ээж байх үүргээ хэр биелүүлдэг гэж бодож байна. Гэр бүл, ажил, бэлтгэлдээ зарцуулах цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?

Мэдээж халамжит хань, сайн ээж байх үүргээ сайн биелүүлдэг. Гэхдээ тэмцээн уралдаанд бэлдэх үед яах аргагүй тэдэндээ хандуулах анхаарал сулардаг. Гэхдээ гэр бүлийнхэн маань намайг их ойлгож дэмждэг.

9. Баримталж явдаг үзэл баримтлалаасаа хуваалцвал?

Маргааш гэж хойш тавьсан бүхэн мөхдөг гэдэг. Аливаа зүйлийг тухайн цаг мөчид нь чин сэтгэлээсээ хийснээр л хүссэндээ хүрч чадна шүү.

10. Фитнесст ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь түлхүү явж байна вэ? Хэдээс хэдэн насны эмэгтэйчүүд байна вэ?

Аеробэк, бүжиг ч юм уу тэр тал руугаа эмэгтэйчүүд олон. Харин яг төмөр өргөөд бэлтгэл хийдэг нь маш цөөхөн. Би заримдаа эрчүүдийн дунд ганцаараа л төмөр өргөж харагддаг.18-тай охин, 40 хүрч яваа хүүхнүүд ч байна. Зун болж байгаа болохоор одоо ч нэмэгдээд л байна шүү.

11. Хамгийн сайн багштай, сайн фитнесс хаана байдаг вэ? гэж хүмүүс их асуудаг. Гэхдээ хувь хүнээс өөрөөс нь л илүү шалтгаалах юм шиг санагддаг. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?


Яг тийм шүү. Сайн багштай фитнесс гээд л байдаг юм. Тэр огтхон ч хамаагүй. Бүх зүйл чамаас шалтгаална. Хүмүүс бэлтгэл сайн хийгээд өөрчлөлт орохгүй байна гэдэг. Тэр нь буруу хооллолттой нь холбоотой. 90 хувь зөв хооллолттой байж үр дүн гарна

12.Турж, зөв сайхан бие галбиртай болохыг хүсэж буй охид бүсгүйчүүддээ ямар зөвлөгөө хайрлах вэ?

Турж зөв сайхан болохыг хүсэж буй охид бүсгүйчүүддээ гэж хэлэхэд турах маш амархан, та жаахан л тэвчээр сэтгэлийн хаттай байх юм бол заавал  хүрнэ. Бас хүнд чинь нэг хор шар гэж байдаг даа. Хүний чадаж байгаа зүйлийг та яагаад чадахгүй гэж.


 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
tsetsegmaa (202.9.42.78) 2017-03-08 21:36:10
ymar mundag yum be
zochin (202.170.68.130) 2014-06-26 10:18:53
yamar fitnessd hicheeledeg bol
(202.179.11.122) 2014-05-31 22:31:21
bayarlalaa
amjilt (182.160.36.32) 2014-05-22 10:07:00
yunii umnu chamaar baharhaj bnaamjilt hvseytanai fitnesin ner yu ve
Lady (183.177.98.130) 2014-04-16 14:57:57
Ямар мундаг юм бэ Амжилт хүсье
Maya (203.194.116.252) 2014-04-15 09:46:40
Yneheer mundag bysgyi umaa Uram zorig zondoo avlaa Bi eroosoo arisaa changalahad l boloh bhad saad ih bna bna gd l hoish suugaad bsan um Odoo bolomjooroo hicheenee Bayarlalaa
bi (92.229.104.237) 2014-04-15 04:29:49
estoi goy mundag egch bna bi ch gesen turah geed ih hicheej bga uram ogsond bayrlalaa amjilt
(103.26.194.22) 2014-04-14 20:12:42
Tasarxai tebcheer shu Caruuldaa amjilt
zz (103.26.194.5) 2014-04-14 15:16:44
гайхалтай гайхалтай гайхалтай
Zol (202.179.20.143) 2014-04-14 14:55:15
Mundag yumaa Mash ih tewcheer hicheel zutgel shuu Baharhaj bnaa
zochin (91.114.109.98) 2014-04-14 14:25:55
gaihaltai emegtei baina sain saihniig hvsie