Найз залуу чинь таныг хуурч байж болох 10 шинж тэмдэг




Хайртай залуу нь араар тавина гэдэг эмэгтэй хүмүүсийн хамгийн ихээр айдаг зүйлийн нэг. Таны залуугийн ямар нэгэн зүйл өөрчлөгдснийг та анзаараад байна уу?

1. Тэр стилээ өөрчилсөн
Хэрэв тэр гаднах байдлаа өөрчлөж эхэж байвал хуурч байх магадлалтай. Та түүнийг хамгийн сайн мэднэ. Гэвч тэр нэг л өөрөөр үсээ засуулж, улам ихээр гангалаад байх тохиолдолд энэ түүнийг өөр болжээ гэсэн үг.

2. Таны төлөвлөгөөг болиулах
Хэрэв та түүнтэй орой 7 гэж уулзая гэж хэлсэн гэж бодоё. Тэр яг 6 цаг дөхуулээд тань руу залгаад очиж чадахгүй нь ээ гэх мэтээр бултаад байх юм бол улаан туг мандаж эхлэжээ.

3. Зайнаас харьцаж эхлэх
Таньтай уулзахгүйгээр зөвхөн утсаар, интернетээр холбоо бариад яваад байвал өөр бүсгүйтэй уулзаж байж болзошгүй юм.

4. Түүнийг хаана байгааг та мэдэхгүй байх
Та түүнлүү залгаж, та түүнлүү мессеж бичиж байхад тэр дорвитой хариу өгөхгүй байх. Байнга холбоотой байхаа больж таныг үл ойшоох үед та түүнд итгэхээ болих хэрэгтэй гэдгийг мэдэх ёстой.

5. Та түүний сонирхлыг татахаа больсон
Хэрэв тэр таны байгаа байдал, ярьж буй зүйл, ер нь тантай холбоотой бүх зүйлд “хошуу дүрэхээ” больж, таныг бусад охидтой харьцуулж эхлэх юм бол зүүднээсээ сэрэх цаг болжээ, бүсгүй минь.

6. Таньтай уулзахыг хүсэхгүй зугтаах
Таньтай уулзахгүй байх маш олон шалтаг бий. Ээжид туслах, гэрийнхэнтэй ийш тийш явах, ажилтай гэх мэт. Уулзая гэж хэлэхэд үргэлж ямар нэг шалтаг өөдөөс чинь тоочдог болсон бол гарцаагүй салах хэрэгтэй.

7. Гадуур явахдаа маш их болгоомжтой явдаг болсон
Тэр тантай байхдаа тань руу биш эргэн тойрныг л ажаад байна уу? Хүн багатай газар уулзая гэх мэт олон нийтээс зайлсхийх нь шижигтэй шүү.

8. Хамт байх цаг хугацаа багассан
Хосууд хамт байхаа болихоор хөндийрдөг. Өдөр бүр уулздаг байснаа 3 хоноод 1, 7 хоногт 1 гэх мэтээр.

9. Танд санаа тавьдаггүй
Таныг өвдсөн гэхэд тэр санаа зовсон шинжгүй аан тийм үү гэх мэт хөндий байвал та түүний хувьд тийм ч чухал байхаа больсон бололтой. Бараг л та түүнд хамаагүй мэт аашилж эхэлнэ.

10. Утсаар ярих болгондоо өөр газар очиж ярьдаг
Магадгүй энэ нь ажилтай холбоотой дуудлага байж болох ч ихэнхидээ бүсгүйчүүдийн дуудлага болох нь элбэг.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.