Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ”Улаан пальто” тун удахгүй

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн долоон жилийн өмнө бичсэн 6 настай Номин охин урьд насны амьдрал, гэр орон, эцэг эхээ тодхон санаж буйгаас үүдэн өрнөх сонирхолтой энэ өгүүллэгээс сэдэвлэсэн  “Улаан пальто” УСК хэдхэн хоногийн дараа дэлгэцнээ амилах гэж байна. “Сэтгэлийн анир”, “Тоорын өнгөт уруул” номуудад нь орсон энэ өгүүллэгийн гол баатар Номин охин урьд насны ээжтэйгээ уулзах эсэх нь  уншигчдад  нь хамгийн сонин байгаа гэнэ.



Өгүүллэгт тодорхой гардаггүй урьд насны ээж нь кинонд Солонго, аав нь Алтай нэртэйгээр “амилж” жүжигчин О.Байгаль  тэр ээжийнх нь дүрд өнөөгийн ээж сувилагч Алимаад МУСТА Т.Өөдөө, хөрш айлын оюутан бүсгүй Минжмаад МУСТА О.Долгор тогложээ. Номин охин урьд насны ээжтэйгээ уулзлаа гэхэд тээж төрүүлсэн эжий Алимаа нь яах бол? Мөн уг кинонд МУСТА О.Долгор нөхрийн хамтаар дүр бүтээхээр болжээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.