Миранда Керр “Swarovski” брэндийн хавар, зуны коллекцийн нүүр царайгаар дахин тодорлоо

Victory Secret-ийн сахиусан тэнгэр Миранда Керр “Swarovski” брэндийн хавар, зуны коллекцийн нүүр царайгаар тодорсон талаар бид мэдээллэж байсан. Тэгвэл өнөөдөр Британий нийслэл Лондон хотод “Swarovski” брэндийн зуны гоёлын албан ёсны танилцуулах арга хэмжээ боллоо. Энэ үеэр тус брэндийн дизайнер График Донн хэвлэлийхэнд шинэ нүүр царайгаа танилцуулжээ.


“Swarovski” брэндийн удирдлагууд Мирандатай гэрээ байгуулахын тулд 100 сая ам.доллар төлсөн байна. Тэрбээр гэрээнд заасны дагуу гурван сарын турш хамтран ажиллаж, 11 реклам болон дэлхийн 27 орноор шинэ брэндийг сурталчлах аялал хийх ажээ. Түүнчлэн Миранда Керр 2012 онд тус брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан туршлагатай билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.