Өдөр тутмын арьс арчилгаа:ЧУХАЛ


Арьс амьсгалж байдаг амьд эрхтэн бөгөөд өдөр тутмын арчилгаа маш чухал юм.Нар, салхинаас хамгаалахгүй, цэвэрлэгээг сайн хийхгүй бол бохирдож, гэмтэж, бүтэц нь өөрчлөгдөж хөгширч эхэлдэг.Тиймээс өглөө, орой хоёр залхууралгүйгээр арчилгаа хийхээ мартуузай.Арьсны арчилгаанд дараалал байх бөгөөд буруу дарааллаар хийвэл таны гаргасан хөдөлмөр усанд хаясан чулуу шиг болно шүү.
Та бүхэндээ өнөөдөр арьсны үндсэн арчилгааг танилцуулъя.

ӨГЛӨӨНИЙ АРЧИЛГАА БА ТҮҮНИЙ ДАРААЛАЛ
1.Нүүр угаах:Савангаа сайн хөөсрүүлж хөөсөөр нь нүүрээ зөөлнөөр угаана.Ер нь бол өглөө бүлээн усаар нүүрээ зайлахад болох юм.


2.Тоник:Гараа хуруу болон алгаараа шингээж өгөх.Гарын алганы дулаанаар шингэнийг сайн шингээж өгнө.
3.Гоо сайхны эссенз: Арьсны гүнд шингэж дотоод арьсанд тэжээл өгөх учраас заавал түрхэнэ.
4.Сүүн шингэн эсвэл тос: Арьсанд шингээсэн тэжээлээ таглаж тогтоохын тулд түрхэнэ.Гарын алгандаа түрхэж дулаан болгосны дараа нүүрэндээ түрхэж шингээнэ.
5.Нарны тос :Нарны хамгаалах тос , цайруулах тос гэх мэт өөрийн арьсанд тохирсон крем түрхэж арьсаа хамгаална.
6.Крем :30аас дээш насны хүн бол шингэн крем түрхэх хэрэгтэй.Арьсны гүнд шингэх учраас зүны цагт нэмж пудр түрхэх хэрэггүй.

ӨГЛӨӨ=ХАМГААЛАХНарны туяа, утаа, тамхи гэх мэт арьсны дайснууд угтах өглөө арьс  хамгаалах арчилгаа хийх нь гол зорилго.Тиймээс арьсаа сайн хамгаалж, арьсны нүхэнд бохирдол оруулахгүйн тулд түрхэх тоснуудаа бүгдийг нь гарын алгандаа дулаан болгоод арьсандаа шингээхийг зөвлөж байна.
ОРОЙНЫ АРЧИЛГАА

1.Цэвэрлэгээ-30аас дээш насны эмэгтэй шингэн нүүр цэвэрлэгч хэрэглэх хэрэгтэй.Нүд урууландаа зориулалтын цэвэрлэгчийг хэрэглэх нь чухал.Нүдээ цэвэрлэхдээ чих ухдаг ухуураар будгийг цэвэрлэх хэрэгтэй.
2.Нүүр угаах:Цэвэрлэгчээр сайн цэвэрлээд, савангаар сайн хөөсрүүлж, хөөсөөр нь угаана!!
3.СКраб-10 хоногт нэг удаа скраб хэрэглэж хуучин муудсан арьсаа цэвэрлэвэл арьс шинэчлэгдэнэ.Скрабаа нүүрний шингэн савантай холибол зөөлөрч хэрэглэхэд аятайхан болно.
4.Тоник-Гараараа түрхэнэ.
5.Гоо сайхны эссенз-хүүрайшиж, шингэн дутсан, тэжээл дутсан мэт санагдаж байгаа бол түрхэнэ.
6.Сүүн шингэн эсвэл тос-өгсөн тэжээлээ ууршуулахгүйн тулд гарын өндгөөрөө түрхэж таглаж өгнө.
ОРОЙ=ТАЙВШРУУЛАХӨдөржингөө дайснуудтай байлдаж ядарсан арьсаа тайвшруулах арчилгаа хийх нь гол зорилго.Эхлээд хөвөн, чих ухагчаар нүүр болон нүдний будагаа бүрэн арилгасны дараа тоник, эссензээ түрхэж тэжээлээ өгөөд, сүүн шингэн түрхэж таглана.Энэ нь хамгийн үндсэн арьс арчилгаа бөгөөд долоо хоногт нэг удаа скраб хэрэглэж арьсаа сэргээнэ.Оройны арчилгааг сайн хийвэл маргаашийн арьсны байдал хүртэл сайхан болно.

♪Тусгай ХАЛУУН АРЧИЛГАА


ХАЛУУН арчилгаа:★Хүйтэн өдөр гадуур явсан★Гулгахаар явсан★Сарын тэмдэг ирж, бие эвгүйтэж даарсан ★Сэтгэл санаагаар унасан
үед хийх тусгай арьс арчилгааг бичье.
Хүйтэн өдөр муур нүүрээ шүлсээрээ норгож байдагийг та мэдэхүү?Тэд байгалиасаа тэгж өөрсдийгөө тайвшруулж амрааж байдаг.Хүн ч гэсэн салхи салхилсан зэврүүн өдөр халуун цайнд нүүрээ ойртуулахад хичнээн сайхан байдаг билээ.Арьс ч гэсэн хүн шиг амьсгалж байдаг гэдгийг дурьдаж байсан.Тиймээс даарч хөрсөн арьсаа  дулаацуулж, амраах хэрэгтэй.Хүйтэнд арьсны нүх нарийсаж тэжээл шингэх нь муу болдог.Тиймээс арьсыг "гэсгээж" тэжээл өгөх арчилгаа хэрэгтэй юм.

1. ЦЭВЭРЛЭГЭЭНүд, сормуус, уруулын будгийг арилгасны дараа нүүрний будгаа арилгана.Хөвөнгөөр нийт будгаа арилгаад, чих ухагчаар нарийн хэсгийн будгийг сайн авна.
★Баннтай усанд орж суудаг бол халуун алчуурыг ороож хүзүүндээ тавьбал бие амарна.
2.ХАЛУУН АЛЧУУР
Алчуурыг норгож базаад, галтогооны гялгар уутаар ороож печэнд 30сек орчим халаана.Нүүр болон чихээ далдалж бүтээгээд 3минут орчим байлгана.Арьсны нүх онгойж арчилгаа хийхэд амар болно
3.КРАНТ болон ХАЛУУН УС

Крантанд халуун бүлээн ус хийж толгойны хойд хэсгээ хийж амраана. Мөн халуун усны дээр нүүрээ бүтээж утах нь арьсны нүхийг онгойлгож арьсыг амраана.


4. ТОНИК
Даарч хөрсөн арьсаа хэвэнд нь оруулахын тулд лоушн маск LOTION MASK тавина.(дараа блогтоо бичнэ)Үсанд норгоод зөөлөн базсан хөвөндөө тоникоо хийж сайн норгоод, тэр хөвөнгөө 4-5 нимгэнээр нь салгаж арьсан дээрээ 3 минут тавина.
5.МАССАЖСуларч ядарсан арьсандаа өмнөх блогтоо бичсэн массажуудийг lymph massage хийж цусны эргэлт, лимфийн эргэлтийг сайжруулж өгнө.(массажны тос хэрэглэж болно)
6.Эссенз Арьсны өнгөн талын арчилгаа дууссан учраас арьсны гүний арчилгаандаа орно.Тэжээлээ түрхэж өгнө.
7.ТосСүүлд нь тэжээл усыг ууршуулахгүйн тулд тосоор таглаж өгнө.Арьс их хуурайшсан өдөр сүүн шингэнээс илүү тос түрхэхийг зөвлөж байна.Тэрний дотор арьс чангаруулах үүрэгтэй тос хамгийн сайн.

♪ХҮЙТЭН АРЧИЛГАА

★Халуунд удаан алхсан★Маш их уур хүрсэн өдөр★Хөлс гарсан үед★Нүүр улайж барзайсан үед
гэх зэрэг өдрүүдэд хийхийг зөвлөж байна.ТА энэ арчилгааг хийхэд таниас ямар ч илүү юм шаардахгүй.Таны гэрт байдаг энгийн зүйлсийг ашиглан таны арьсыг сэргээх болно.
Таны бэлдэх юм гэвэл:-Хөргөгчинд хөргөсөн алчуур-Хаа ч байдаг шүршдэг сав-Мөс зэрэг байхад болно.
Та энгийн нэг арчилгаа гэж бодож байж магадгүй гэвч энэ арчилгаа нь мэргэжлийн салонд хийдэг арчилгаатай адилхан үр дүнтэй учраас хийх хэрэгтэй шүү.
ХҮЙТЭН АРЧИЛГАА
1.ЦЭВЭРЛЭГЭЭНүдний будгийг арилгасны дараа нүүрний будгийг цэвэрлэгчээр арилгана.Бага зэрэг будсан бол шингэн цэвэрлэгчээр, тод будсан бол тосон цэвэрлэгчээр арилгаарай.
2.ХҮЙТЭН АЛЧУУР


Өмнө нь хөргөж бэлдсэн алчуурыг гал тогооны гялгар уутаар бүрж, нүүрэн дээрээ тавина.Мөн өглөө болон нүүрээ угаасны дараа тавибал нүүрний үсны арьс жижгэрч будагны шингэц сайжирна.
3.УСАН ШҮРШИГЧ


Алчуур тависны дараа бүр сайн сэргээхийн тулд амархан усан шүршигч ашиглана(дараа цацах дараалал бичнэ)Ямар ч цацдаг савыг ашиглаж болно.Арьсанд шууд ус цацсанаар нүүр чийгшинэ.
 4.МӨС

Арьсыг сайн хөргөхөд хурдан нөлөөлдөг зүйл бол МӨС.Мөсөө гал тогооны гялгар уутанд ороож нүүрээ арчинэ.
5.ТОНИК
Усаар норгосон хөвөнд тоник хийж 3 минут нүүрэндээ тавина(лоушн маск) Бүр үр дүн гаргамаар байвал дээр нь гал тогооны гялгар уут тавина.Арьсыг утах эстетэй адил үйлчилгээтэй.
6.МАСК
Хөлс их гарч гадуур явсан өдөр арьсанд тоос шороо орж арьсны нүх харласан байдаг.Тиймээс цайруулагч маск тавих хэрэгтэй.Энэ нь дандаа гэртээ угаадаг цамцыг хими цэвэрлэгээнд өгч байгаатай адилхан юм.
7.Гоо сайхны эссенз
Нүүр харлаж сэвхтэж байгаа бол цайруулах эссенз, чийгшил бага байгаа болчийгшилийн эссенз түрхээрэй.Нүдний орчимд нүдний эссенз түрхэх хэрэгтэй.
8.Тос
Өөрийнхөө арьсанд тохирсон тос түрхэх хэрэгтэй.Тэжээлээ таглахын тулд тос түрхэнэ.30аас дээш насны хүн тосоо зузаандуу түрхээрэй.

♪ЛОУШН МАСК

ЛОУШН МАСК

Ингээд та бүхэндээ өмнө нь дурьдаж байсан лоушн маск яаж хийх талаар зааж өгье.Би өөрөө хааяа нэг хийдэг бөгөөд үнэхээр арьс сэргээд шал өөр болдог учраас заавал та бүхэнтэй хуваалцья гэж бодов:)
Таны арьс хуурайшиж, арзайж байгаа бол та өөртөө байгаа тоник, хөвөнг ашиглан маск тавиж болно.Гэхдээ аль болох спирт багатай тоник хэрэглэхийг бодоорой.
ТА цаас луу ус шүршихэд  цацсан ус удалгүй ууршин алга болдог, гэвч дээр нь нойтон алчуур тавибал уур бага багаар шингэж нордог .Арьс яг тэрэнтэй адил юм.Тиймээс арьсандаа чийгшил өгч арчилъя гэж бодож байгаа бол энэ маскыг тавиарай.
ТА тоникийг шууд арьсандаа цацах биш, хөвөнд шингээж арьсандаа лав шингээх нь чухал.
Хийх АРГА
★1.Хайчилсан бэлэн хөвөнг эхлээд усанд норгож зөөлөн базаад, диаметр нь 2см орчимтойгоор тоникоор хөвөнгөө норгож тараана.

★2.1ширхэг хөвөнгөө 3-5нимгэнээр нь салгана.Хөвөн нимгэн давхаргуудаас бүрдэж байгаа учир салгахад амар.

★3.Хөвөнгийн ширхэг сунах учраас хацар духандаа сунгаж тавина.Нийт нүүрэндээ тавиад 3минут байлгаарай.
★4.Хацар, дух,хамар, эрүү гэх 5газар тавиж 3минут байлгана.Тэрнээс удаан байлгавал эсрэгээр нь ус ширгэх учраас илүү тавихгүй!!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.