Лили Рөүс Депп кинонд тогложээ
15 настай өхөөрдөм охин аавынхаа ажлыг үргэлжлүүлэх бололтой. Алдарт жүжигчин Жонни Деппийн том охин 2015 онд нээлтээ хийх кинонд дүр бүтээжээ.

12 жилийн турш тогтвортой харилцаатай байж хоёр хүүхдийн аав ээж бололцсон Жонни Депп, Ванесса Парадис нар 2012 онд салснаар тэдний хүүхдүүд ээжтэйгээ хамт амьдарч буй. Хэдийгээр эцэг эх нь салсан ч хүүхдүүд аавтайгаа ойр байдаг байна.

Тэдний том охин
болох Лили Рөүс Мелоди Депп, Хели Осменттэй хамтран “Соёо” нэртэй кинонд тоглож
байгаа аж. Ээжийнхээ гоо үзэсгэлэнг дуурайж, аавынхаа нөр их авъяасыг өвлөсөн нь гарцаагүй бизээ.
Гайхалтай жүжигчний
охин хэрхэн тоглосныг бид хүлээх л үлдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






