Мөсөн гүнж

Өнгөрсөн Сочигийн олимпийн өхөөрдөм уран гулгагчийг санаж байна уу? 15-хан настай Юлия үзэгчдийг тэр дундаа уран гулгалт сонирхогчдыг суудлаас нь босгож байсан. Бид Оросын Холбооны Улсыг уран гулгалтаар хэзээний шилдэг гэдгийг мэддэг. Энэ нэр хүндээ ч алдалгүй өнөөдрийг хүртэл гайхалтай уран гулгагчдыг бэлтгэдэг билээ.


Юлия Липницкая 1998 оны 6 дугаар 5-ы өдөр мэндэлжээ. Тэрээр 4 настайгаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2009 оныг хүртэл төрөлх хот болох Екатеринбург хотдоо хичээллэж байгаад гэр бүл нь Москва хот руу нүүж тэндээ бэлтгэлээ хангах болсон байна.



2014 оны Сочигийн Олимп нь түүний хувьд анхны Олимпийн тэмцээн байсан. Багийн шалгаруулалтын үеэр тэрээр өөрийгөө хэр сайн гулгагч болохоо дэлхий нийтэд харуулсан. Олимпийн өмнө тэрээр ОХУ-ын ганцаарчилсан уран гулгалтын аваргаар шалгарсан байна. Түүний хүртсэн шагналаас дурдвал 2014 оны Европын аварга, 2012 оны уран гулгалтын өсвөрийн аварга юм.



Түүний байгалиас заяасан уян налархай байдал, багаасаа сунгалтын дасгалаар хичээллэсэн зэрэг нь уран гулгалтын хамгийн хүнд үзүүлбэрүүдийг амжилттай гүйцэтгэхэд ихээхэн  нөлөөлж байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.