”Гэрэлт ирээдүй-2” сайн үйлсийн аянд нэгдэцгээе!

Сэтгүүлчид нийгмийн хөгжлийн төлөө ТББ-ын дэргэдэх Emegteichuud.mn сайтын хамт олон  “Гэрэлт ирээдүй-2 ” сайн үйлсийн аяныг "Хүүхдийн ертөнцөд Өнгө нэмье" уриан дор эхлүүлж байна.


2013 онд зохион байгуулсан “Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аяны хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн халамжийн гэх тодотголтой, 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг 28-р цэцэрлэгийн бага бүлгийн ангийг бүрэн тохижуулж өгсөн билээ. Тэгвэл энэ удаагийн аянаар Нийслэлийн Хан-Уул  дүүргийн  24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг сувилалын  4-р яслийн нэг ангийг бүрэн тохижуулахаар зорьж байна.

Нийслэлийн хэмжээнд 308 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 46 цэцэрлэг нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж  байгаа юм. Мөн 24 цагийн цэцэрлэгүүд нь асрамжийн болон сувилалын чиглэлээр ажилладаг буюу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг хүлээн авдгаараа онцлог юм. Эдгээр цэцэрлэглэгүүдийн нэг нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р ясли цэцэрлэг юм.

Тус ясли нь ХУД-ийн нутаг дэвсгэрт харьяалагддаг 1-16 хорооны амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхүүдийн  болон архаг суурь өвчтэй 1 нас 6 сартайгаас 2 нас 7 сар хүртэлх насны  хүүхдүүдийг 24 цагаар хүлээн авч сувилдаг Сувилалын цэцэрлэг юм.

Тус
сувилалын цэцэрлэг нь 1934 онд байгуулагдсан 80 жилийн түүхтэй.  Нийт 32 багш ажилтантай, 120 хүүхдийн ортой ч, 150 гаруй хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгийн байрны хувьд 80 жилийн түүхтэй урсгал засварын ажлыг ирэх онд хийхээр төлөвлөж байгаа аж.  Анги тохижилтын хувьд бүх эд хогшил нь дээр үеийнхээрээ гэж хэлж болохоор.

4-р ясли цэцэрлэг нь  хэдийгээр улсын цэцэрлэг боловч “Анги тохижилт”-нд  улсаас мөнгө төсөвлөдөггүй аж. Эцэг эхчүүдээсээ хандив цуглуулаад ангиа тохижуулъя гэхээр амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг авдаг учраас хандив, мөнгө цуглуулах боломжгүйн дээр хандив мөнгө цуглуулахыг улсаас хориглодог байна.

Бидний сонгож авсан ангид хамгийн бага насны буюу ой гарантай бяцхан үрс хүмүүждэг. Та бүхний харж байгаачлан  бага бүлгийн энэхүү анги нь  дээр үеийн модон шалтай, хулдаас, хивс дрож нь хуучирч муудсан, модон цонхтой. Хүүхдүүдэд зориулсан ор нь стандартад нийцэхгүй эвчдэрч хэмхэрсэн, сандал ширээ нь мөн адил эвдэрч муудсан,  танин мэдэхүйн ач холбогдол бүхий тоглоомоор дутмаг, ариун цэврийн өрөө нь стандартад нийцэхгүй байдалтай байгаа юм.



 


Бидний хойч үе болсон энэ бяцхан үрс сургуулийн өмнөх насны боловсролоо ийм орчинд эзэмшиж байна.
 Эрхэм уншигч та халуун дулаан сайхан сэтгэлээр эдгээр хүүхдүүдийн тав тухтай орчинд сурч хүмүүжих бололцоог хамтдаа бий болгохыг Emegteichuud.mn сайтын хамт олон уриалж байна...

Аянд нэгдэхийг хүссэн байгууллага, хамт олон, хувь та манай редакцийн 7007-2222, 9988-2222 дугааруудад хандана уу...

 

Сайн үйлсийн аян

                                                                       " Удирдамж"


Санаачлагч: Сэтгүүлчид Нийгмийн Хөгжлийн Төлөө ТББ-ын дэргэдэх EMEGTEICHUUD.MN Эмэгтэйчүүдийн үндэсний цахим сэтгүүл       

Үргэлжлэх хугацаа: 2015 оны 3 дугаар сар хүртэл


Уриа:
"Хүүхдийн ертөнцөд Өнгө нэмье"

Аяныг зохион байгуулах үндэслэл:

Emegteichuud.mn сайтын хамт олон бид улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа  ухамсарлан ирээдүй хойч үе болсон бяцхан үрсийнхээ тав тухтай орчинд тоглож, сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэхээр сайн үйлсийн аяныг
2 дахь жилдээ өрнүүлж  байна.

Аяны зорилго

Энэхүү аяны зорилго нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа бяцхан дүү нартаа сургалтын орчин, эрүүл ахуй, аюулгүй байдал, хүртээмжийг хангасан орчинг бүрдүүлж өгөхөд оршино.

Зорилтот бүлэг

ХУД-ийн нутаг дэвсгэрт харьяалагддаг 1- 16 хорооноос амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур
орлоготой айл өрхүүдийн болон архаг суурь өвчтэй  хүүхдүүдийг 24 цагаар хүлээн авч Сургуулийн өмнөх боловсрол олгодог “Сувилалын цэцэрлэг” болох Хан-Уул дүүргийн 4-р ясли цэцэрлэгийн бага бүлгийн анги тохижилтын ажлыг гүйцэтгэнэ.

Хамрах хүрээ

-Аж ахуй нэгж, хувь хүн

Хийгдэх ажлууд

4 ясли ЦЭЦЭРЛЭГИЙН бага бүлгийн анги тохижилтонд дараах зүйлсийг бүрдүүлнэ.

Үүнд:
 

-Дрож
-Хулдаас
-
Хүүхдийн кошонк
-Цагаан хэрэглэл
-
Ор
-Мэдээллийн булангууд
-Зурагт
-Тавиурууд
-Тоглоомууд
-Хоолны ширээ, сандал
гэх мэт
 
 
Таны оролцоо:

Хувь хүн, албан байгууллагууд нэгдэн анги тохижилтонд хэрэгцээтэй байгаа зүйлсийг хэсэг хэсгээр нь хувиарлан авч бүрдүүлэх боломжтой.

Жишээлвэл: Та
дрож, хулдаас хандивлах боломжтой бол аян зохион байгуулагчид хандан бүртгүүлээрэй.

Аяныг зохион байгуулагчтай холбогдох:

Хаяг:   УБ хот, СБД 1-р хороо 42-1 тоот Emegteichuud.mn

E-mail: info@emegteichuud.mn

Утас: 9988-2222, 7007-2222


  Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.