“Голубцы” хийх арга


Орц:
800гр үхрийн татсан мах
¾ стакан будаа
2ш сонгино
1 бүтэн байцаа
3 х/х оливийн тос
2 х/х зөөхий
2 х/х улаан лоолийн паста
2ш лууван
давс перец

 

 

Хийх арга:

Будаагаа агшаана. 1ш сонгино хэрчээд тосонд шарна. Татсан махан дээрээ шарсан сонгино, будааг аа нэмээд базна. Амталгаа хийж давс перец нэмнэ. Байцааг 15-20 минут усанд чанаад навчнуудыг салгаж авна. Салгаж авсан навчуудын гол буюу хатуу хэсгийг зүсэж эсвэл хайчилж авна. Байцааны навч бүр дээр 1 х/х мах нэмээд орооно. Ороосон навчнуудыг бүх талаар нь шарж бага зэрэг болгоод саванд хийгээд тавина. Үлдсэн 1ш сонгиныг хэрчээд, 2ш луувангаа үрнэ.  Бэлдсэн ногоонуудыг голубцы дээрээ тарааж тавина. Улаан лоолийн паста болон зөөхийг хутгаад 1 стакан ус нэмнэ. Соусыг голубцы дээрээ асгаж таглана. Голубцыг 45 минут зөөлөн гал дээр буцалгана.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.98) 2015-02-24 21:01:59
Ta buxend mash ix bayrlalaa xeregtei zuilee olj awlaa Shine ber buyu ailiin exnert surax zuiliin talaar medeelel oruulwal ymr we Bi ailiin exner blogui bga surj mdx zuilch ix bn ta buxend bayrlalaa ajliin ondor amjilt husey