Хөхөө өөрөө шалгах арга
Хөхөө шалгаж сурах нь эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй. Хөхний хавдар түгээмэл байдаг учир хөхөндөө үзлэг хийж сурснаар эмгэгийг эрт илрүүлж, зохих тусламж авч чадах онцгой ач холбогдолтой. Сар бүр хөхөө шалгаж хэвшвэл ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг хялбархан мэдэж болно. Аль ч насны эмэгтэйчүүд хөхний хавдраар өвдөж болно. Сарын тэмдэг дууссаны дараах хоёроос гурав хоногт хөх зөөлөрч, хэвийн байдалдаа орсон байдаг тул шалгахад хялбар байдаг.

Толины өмнө зогссон хэвээр, хоёр гараа толгойныхоо ард авна. Дахин овойж, хонхойсон, арьс нь ямар нэг байдлаар өөрчлөгдсөн хэсэг байгаа эсэхийг ажиглаж, өмнөх сарын байдалтай харьцуулна.
- Биеэ бүсэлхий хүртэл нүцгэлээд, толинд харна. Гараа биеийн дагуу унжуулж, толинд харан хөхөн дээр овойж, хонхойсон, эсвэл арьс нь ямар нэг байдлаар өөрчлөгдсөн хэсэг байгаа эсэхийг хар.
- Хоёр хөхний толгойг долоовор, эрхий хуруугаар ээлжлэн зөөлөн чимхэн, ямар нэгэн шингэн зүйл гарч байгаа эсэхийг үз.
- Хоёр гараа ташаандаа авна. Мөр, далаа урагшлуулж, дахин ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.
- Баруун гараа толгойныхоо ард авна. Зүүн гарын хурууны өндгөөр баруун талын хөхийг зөөлөн, дараа нь арай чанга тэмтэрч, ямар нэг зангилаа /бэрсүү/ байгаа эсэхийг шалгана.
- Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог, шулуун шугамаар, эсвэл од маягаар төвөөс зах руу гурван чиглэлийн аль нэгийг сонгож, иллэг хийж болно.
- Хөх, суганы хонхор хоорондын, мөн хоёр хөхний хоорондын зайг шалгана. Хэрэв хангалттай шалгасан гэж үзвэл нөгөө хөхөө дээрх дарааллын дагуу шалгана.
Хэрэв хөхөнд дараах өөрчлөлт гарвал эмчид хандаарай
- Янз бүрийн бэрсүү тэмтрэгдвэл
- Аль нэг хэсгийн хэлбэр өөрчлөгдөж, арьс хонхойж татагдвал
- Цусархаг, идээрхэг ялгадас гарвал
- Арьсны өнгө өөрчлөгдөж, хавдвал
- Арьс улайж өөрчлөгдвөл
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






