Гадил, бяслагны бялууг ямар ч өндөггүйгээр хэрхэн хийх вэ?

Ингээд шанзанд:
400 гр зөөлөн бяслаг
4 ширхэг гадил
Бор элсэн чихэр 100 гр
Нэмэлтээр сүү эсвэл тараг 50-70 мл
Бялууны суурь хэсэгт
Бүхэл үрийн улаан буудайн гурил 400 гр
2 хоолны халбага Baking powder
¾ аяга бор элсэн чихэр
1 аяга сүү
Бэлтгэх арга:
Гурилаа сайтар
зуурсны дараа бор элсэн чихэр, сүүгээ нэмнэ. Ингээд гурил наалдамхай, зөөлөн
болсон байх ёстой. Зуурсан гурилаа нэгэн жигд хэвэндээ тарааж өгнө /шилэн сав
байж болно/. Ирмэг хэсгээр нь мөн гурилаа тарааж өгөөрэй.

Элсэн чихэр, бяслагаа нийлүүлж хутгаад орцыг нэмэхийн тулд тараг эсвэл цөцгий нэмж болно. Бананаа цэвэрлэж хэрчээд, бэлдсэн шанзны дээр тавьж өгнө.
Бэлтгэсэн бялуугаа
180 градуст 40 минут жигнэнэ. Ингээд өндөггүй амтат бялуу бэлэн болно. ТА өөрийн хүссэнээр чимэглэж болох юм.






