Хүний биед ашиг тустай ундаанууд

Сүүлийн үед хүмүүс цэвэр, органик зүйлсийг хэрэглэхийг эрмэлздэг болжээ. Дэлгүүрийн лангуун дээрх ихэнхи зүйлс химийн ямар нэгэн өнгө, амт оруулагчийг өөртөө агуулсан байдаг. Тэгвэл энэ удаад уншигчиддаа зориулаад хүний биед ямар ч хор болдоггүй 10 нэр төрлийн ундааг санал болгож байна.


Усан үзмийн шүүс. Цэвэр усан үзмийн шүүс нь А, С, В витаминаар баялагаас гадна фосфор, төмөр, кальци магне зэрэг хүний биед хэрэгтэй эрдсүүдийг агуулж байдаг. Усан үзмийн цэвэр шүүс хэрэглэх нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулах, жин хасахад нэмэр тустай юм. Мөн усан үзмийн цэвэр шүүс нь цусыг цэвэрлэж, таны арьс, хумс, үс залуу байдлыг хадгалж үлдэхээс гадна хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг байна. Тус шүүсийг та хүнд хоол идсэний дараа эсвэл мацаг барьсны дараа уухад тохиромжтой.

Алимны шүүс. Алимны шүүс хэрэглэх нь элэгний ямарваа нэгэн өвчин, бөөр чулуужих өвчин зэргээс сэргийлдэг. Алим жимс нь өөрөө төмрөөр маш баялаг жимс юм. Таны дархлааг дээшлүүлж, халдварт өвчин тусахаас хамгаалдаг. Мөн зүрх судасны болоод уушигны өвчлөлийн эрсдэлийг багасгадаг байна.


Ургамалын цай. Хатаасан цэцэг, жимс, ургамлын зарим нэр төрлийн цай нь хүний биеийн чухал эрхтэнгүүд болох бөөр, элэг, нарийн гэдэст маш сайн байдаг. Хонгорзул цэцэг, шар, зөрөг цэцэг, гашуун жүрж болоод үхрийн нүд зэргийг цайндаа хэрэглэвэл сайн үр дүн үзүүлнэ. Ходоодны хоол боловсруулах системийг дэмжиж, шээс хөөх, гэдэс цэвэрлэх гээд маш олон төрлийн ашиг тусыг тус ургамлууд өөртөө агуулсан байдаг. Мөн эдгээр нь хүний дархлааг тогтвортой хадгалж чаддаг.


Гидромель. Эртний Грекийн анхилуун үнэрт эрүүл мэндийн ундаа. Жор нь маш энгийн. Нэг лонх халуун ус, зөгийн бал 1 халбага, 2 халбага нимбэгний шүүс. Үүнийг бүлээн нимбэгний ундаа ч гэж нэрлэж болно. Лемон нь өөрөө цитрусын төрлийн жимс учраас С витаминаар баялаг юм. Энэ ундаа нь хүний бие дэх бүхий л хорт бодисыг гадагшлуулдаг ба жин хасахад ашигтай үр дүн үзүүлдэг байна. Хэрвээ та гидромелийг туршиж үзэх гэж байгаа бол өглөө уусан нь илүү үр дүнтэй шүү. Ус нь 40 градусаас илүү халуун байж болохгүй гэдгийг санаарай.

Смүүти. Энэ ундаа нь манай уншигчдын дунд маш түгээмэл болсон биз ээ. Смүүти ундаанд дан жимс, хүнсний зарим нэр төрлийн ногоо, сүүн бүтээгдэхүүн ордог учир витамин, эрдэс баялагуудаар дүүрэн байдаг. Та смүүтид бөөрөлзгөнө жимс хийвэл илүү үр дүнтэй. Учир нь ийм төрлийн смүүти нь биеэс мөн л хорт бодисын ялгаруулдаг байна.

Ногоон коктейл. Тус коктейлд өргөст хэмх, бууцай, байцай зэрэг ордог учраас таны биед хэрэгтэй эрдэс бодисыг өгөхөөс гадна, биенээс хорт бодисыг гадагшлуулна. Тус ногоонууд өөртөө B, В2, РР болоод амин хүчил, каротин, манган зэрэг эрдсүүдээр баялаг юм. Өргөмт хэмхний шүүс нь биеэс илүүдэл холистренийг гадагшлуулж, хоол боловсруулах эрхтнийг сайжруулдаг байна.

Цагаан гааны цай. Цагаан гааны цай олон асуудлыг шийддэг. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, ходоод өвдөлтийг багасгах, бодисын солилцоог сайжруулдаг байна. Литр усанд 4-5 смийн урттай цагаан гааг хэрчээд 10 минут хандалсны дараа хэрэглэж болно.

Ногоон цай. Та кофе эсвэл хар цайг илүүд үздэг бол түр азнаад ногоон цай хэрэглээд үзээрэй. Ногоон цай нь элэгний үйл ажиллагааг дэмжиж байдаг ба элэг, нойр булчирхай дахь хортой бодисыг арилгадаг. Хэрвээ та хүсвэл нимбэгний нэг хэрчмийг хийгээд уусан ч болно.

Хүрэн манжингийн шүүс. Энэ нь хоол боловсруулах эрхтэнд тустайгаас гадна биен дэх хорт бодисыг ялгаруулдаг. Тиймээс өдөр бүр шинэ манжингийн шүүс уух нь таны эрүүл мэндэд нэн тустай юм. Гэхдээ хүрэн манжингийн шүүс нь хүн бүрт зориулагдаагүй. Элэг болоод ходоод өвддөг хүн уухад тустай.

Байцайны шүүс. Хүхэр, хлор, иод агуулагдаж байдаг учир ходоод, гэдэсний салстад нэгдэл үүсгэдэг. Цаашилбал, байцааны шүүс хоол боловсруулалт сайжруулах, уургийн бодисын солилцоог дэмжих, кальцийн шимэгдэлтийг хадгалах онцгой ач холбогдолтой. Энэ нь мэдрэлийн системд ашигтай байдаг аскорбины хүчил, В витаминаар дүүрэн. Шинэ байцаа шүүсийг гэдэсний шархлаа, өтгөн хатах болон архаг гастрит эмчилгээнд ашиглаж байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.