Хүүхдийг загнаж хүмүүжүүлэх нь буруу
Хүүхэд хүмүүжүүлэх шилдэг арга гэж байхгүй. Бид зүгээр л тэднийг өөрөө хүмүүжихэд нь тусалдаг хэмээн сэтгэлзүйч ярьж байна.

Ялангуяа бага насны хүүхэдтэй харьцахдаа маш хянуур байх нь чухал. Тэд хэлсэн зүйлсийг тэр бүрчлэн ойлгодоггүй учраас захиргаадах маягаар харьцах нь түүнийг төрөлхийн рефлекс бүхий хандлагуудаа илэрхийлж чадахгүй болоход хүргэдэг гэнэ. Мөн айлган сүрдүүлэх маягаар буруу үйлдлийг нь хорих юм бол айдсаа гээж, өсвөр насандаа төрөл бүрийн осолтой зүйлсээр “оролдож” эхэлдэг байна.
Тиймээс хүүхдийг хүмүүжүүлэхдээ ширүүнээр загнаж зандралгүй аль болох учирлан тайлбалаж байх нь хүүхдийн хүмүүжилд хамгийн сайн нөлөөтэй хэмээн сурган хүмүүжүүлэгчид болоод хүүхдийн сэтгэлзүйчид хэлж байна. Загнаж зандарч хүмүүжүүлсэн хүүхдүүдийн зарим нь номхон дорой, өөрийгөө илэрхийлэх чаваргүй болдог бол зарим хүүхэд харин ч эсрэгээрээ хүнтэй муудамтгай буруу хүмүүжилтэй болдог нь ажиглалтаас нотлогджээ.







