Хайртай хүнд чинь ирээдүйн хүчирхийлэгчийн зан төлөв байгаа юм биш биз

    Хүнд хүчирхийлэл үйлдэж болзошгүй гэсэн хэд хэдэн шинж тэмдгүүд байдаг. Олон жилийн туршилтын үр дүнд судлаачид танилцаад зургаа ба түүнээс бага сарын хугацаанд гэр бүл болсон хосуудын дунд гэр бүлийн хүчирхийлэл гарах магадлал их байдгийг тогтоожээ. Гэтэл дөнгөж танилцах үед өнөөх хүн нь хамгийн сайхнаараа аашилдаг бөгөөд үүнд нь хууртаад суух тохиолдол байдаг аж. Ялангуяа 25-аас доош насандаа хүнтэй суух нь энэ эрсдлийг дагуулж болзошгүй байдаг.
    Ирээдүйн хүчирхийлэгч байж болзошгүй шинж тэмдгүүдийг дурьдъя.

    Амархан уурладаг
    Огцом уурладаг гэж бид ярьдаг. Өөрөөр хэлбэл шалихгүй зүйлд шалтаглан хэрүүл хийж, үргэлж алдаа хийдэг мэтээр ойлгуулан буруутгадаг.
Маш их хартай:  Монголчууд хайртай бол хартай гэдэг. Гэтэл хайртай бол хайртай л байхгүй юу. Хайр бол хэзээ ч хардалт биш. Хүчирхийлэл бол хайр биш. Хайр бол хүчирхийлэл биш. Дийлэнх хүн хайртай болохоороо л харддаг гэж боддог. Энэ бол тухайн хүний өөртөө итгэлгүй байдлыг итгэж байна. Хосын хооронд итгэлцэл байхгүй гэсэн үг. Үнэхээр хуураагүй, хуурч харагдаагүй л бол хардах ёсгүй юм. Хардалт гэхээр тусдаа шинжлэх ухааны талаар ярих шаардлага гарна. Нэг үгээр тайлбарлавал хардалт бол үл итгэх, эргэлзээ юм.

    Бусдыг буруутгадаг
    Өөрийн хийсэн буруу үйлдэлдээ хариуцлага хүлээлгүй бусдаас бурууг хайдаг. “Чи тэгсэн болохоор миний уурыг хүргэчихлээ. Тэгээгүй бол би уурлахгүй л байх байсан юм” гэдэг. Асуудалд хэрхэн хандаж байгаа нь тэр хүний л асуудал байдаг. Гэтэл бусад хүн яагаад түүний өмнө хариуцлага хүлээх ёстой гэж
 Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох магадлалтай байдаг
Хүчирхийлэл гэхээр заавал биеийн бус сэтгэл санааны, оюун санааны, нийгмийн, эдийн засгийн, бэлгийн гэх мэт олон төрөл байдаг. Багадаа ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан бол хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг. Хүүхдийн үг яриа хөгжөөгүй байх тусмаа эцэг эхийнхээ хүйтэн хөндий харилцааг хамгийн өндөр түвшинд ойлгож мэдэрдэг. Тэр дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох магадлалтай. Учир нь хайр тэнд ижил түвшинд хуваарилагдаагүй байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хоорондын харилцаан дээрээ маш их анхаарах хэрэгтэй. Бидний толь хүүхэд шүү дээ.
Хүүхдийн үг яриа хөгжөөгүй байх тусмаа эцэг эхийнхээ хүйтэн хөндий харилцааг хамгийн өндөр түвшинд ойлгож мэдэрдэг.

    Эмэгтэйчүүдийг дорд үздэг
    Манай улс бол эцгийн эрхт ёс давамгайлсан орон. Энэ нь эрэгтэй хүн бол эмэгтэйчүүдээс илүү, хүч чадал, оюун ухаанаараа алсын хараатай байдаг гэдэг. Уг нь эрэгтэй эмэгтэй хүмүүс эхээс төрөхдөө эрх тэгш төрсөн адилхан л хүн шүү дээ. Эмэгтэйчүүдийг “Үс нь урт боловч ухаан нь богино” гэдэг. Гэтэл тийм биш. Эмэгтэйчүүдийг чадваргүй, сул дорой гэж үздэгээс хүчирхийлэл үйлддэг. Уламжлал гэж сүүлийн үед их ярьдаг болжээ. Гэтэл уламжлалаараа хэзээ эмэгтэйчүүдийг дорд үзэж байлаа. Харин ч хайрлан хүндэтгэж байсан биз дээ. Харин уламжлал гэсэн нэрийдлээр эрчүүд өөрсдийгөө зөвтгөх гэж оролддог.

    Бодит бус хүлээлттэй байдаг:
    Хүүхэд байхдаа мэдэрч үзээгүй амьдралаа сэтгэлдээ төсөөлж хүлээлт бий болгочихоод тэрийгээ босгож чадахгүй болохоороо бухимдаж дэргэдэх хүндээ уур, бухимдлаа гаргадаг. Гэтэл амьдрал тийм биш. Хамтдаа бүхнийг бий болгож, босгодог. Амьдралд санаснаар болохгүй зүйл их ч хүлээлтээ бодит болгох хэрэгтэй. Бодит биш мөрөөдөл байлаа гэхэд хүн мөрөөдөх эрхтэй. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд амьдралын зорилготой байх хэрэгтэй. Зорилготой байхын тулд зорилтууд чинь бодит байх хэрэгтэй. Зорилтоо биелүүлэхийн тулд яах вэ? Энэ мэтээр мөрөөдлөө биелүүлэх зам нь тодорхой байх ёстой. Гэтэл зарим хүн тодорхой бус зүйл бий болгож тархиндаа зурчихаад хүчирхийлэл үйлддэг.

    Бусдын амжилтыг үл ойшоодог
    Бид сошл ертөнцөд үүнийг илүүтэй хардаг. Амжилттай яваа хүн рүү сэтгэгдлээр дайрч давшилдаг. Гэтэл бид амжилтаар нь харин ч бахархах ёстой шүү дээ. Энэ хүний амжилтаас би өөртөө хэрхэн юуг тусгаж авах вэ гэх зэргээр эерэгээр бодох хэрэгтэй. Бусдын амжилтыг үнэлж чадахгүй байна гэдэг эцсийн дүндээ өөрийгөө үнэлж чадахгүй байна гэсэн үг.
    Тухайн хүндээ үнэхээр итгэж байвал хэзээ ч хувийн орон зайд нь халдахгүй. Хайранд хүндэтгэл гэх зүйл байхгүй учраас итгэхгүй байна. Цаад хүндээ итгэхгүй байна гэдэг өөртөө итгэхгүй л байна гэсэн үг.
Хэт сайн ханддаг: Энэхүү хандлагыг бодит эсэхийг нь анзаарах хэрэгтэй. Яагаад үнэ цэнэтэй бэлэг өгдөг, яагаад цэцэг явуулаад байдгийг бодох хэрэгтэй. Энэ мэт дэндүү их хайр халамжаараа дэргэдэх хүнээсээ мэдээлэл цуглуулж дараа нь эргээд түүний эсрэг зэвсэг болгон ашигладаг. Хүн болгонд хувийн нууц гэж бий. Бид хоёр суучихсан, бие биедээ хайртай л юм чинь нэг хүн болсон гээд нууц байх ёсгүй гэж ойлгодог. Гэтэл үгүй юм. Жишээ нь, залуучууд бие биенийхээ нүүр хуудасны нууц үгийг нь мэддэг, утсыг нь шалгадаг. Манай үйлчлүүлэгчдийн дийлэнх нь “Хайртай л бол хоёр хүний хооронд нууц байх ёсгүй биз дээ” гэдэг. Энэ нь гагцхүү нууцын асуудал биш. Хувь хүний орон зайн тухай ойлголт. Үүнд итгэлцлийн асуудал чухал байна. Тухайн хүндээ үнэхээр итгэж байвал хэзээ ч хувийн орон зайд нь халдахгүй. Хайранд хүндэтгэл гэх зүйл байхгүй учраас итгэхгүй байна. Цаад хүндээ итгэхгүй байна гэдэг өөртөө итгэхгүй л байна гэсэн үг.

    Бие махбодын хүчирхийлэл
    Зодох, цохих, чимхэх, түлхэх зэргээр таны биед хүрч л байгаа бол энэ нь хүчирхийлэл. Ихэвчлэн хүний нүдэнд харагдахгүй газар нь гэмтээдэг. Энэ нь хүчирхийлэл үйлдэж байхдаа нэр хүндээ бодож байна гэсэн үг. Хувцас өмсөөд далдлах боломжтой газар нь л халддаг.

    Сэтгэл санааны хүчирхийлэл
    Нэр хоч өгөх байдлаар илэрнэ. Тарган байна, бүдүүн байна гэх мэтээр дэргэдэх хүнээ доромжилж, доромж үгээр дуудах, доог тохуу хийх, дээрэнгүй үгээр харьцах нь сэтгэл санааны хүчирхийлэл.

    Оюун санааны хүчирхийлэл
    Оюун санааны хүчирхийллийг тэр болгон хүмүүс ярьдаггүй. “Чи хөгширчихөөд төрсөн өдрөө тэмдэглээд яадаг юм”, “Чи сүм хийд яваад яах юм”, “Тэрэнтэй уулзаж юугаа хийдэг юм” гэх мэтээр тухайн хүний эрх, хүсэл сонирхлыг үгүйсгэх хандлагаар энэ чиглэлийн хүчирхийлэл илэрдэг. Энэ бол нүдэнд харагдахгүй, их хэцүү төрөл. Хүмүүс тэр бүр оюун санааны хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй. Хүчирхийлэгч эцэстээ тухайн золиосоо хүмүүстэй уулзуулж нийгэмшүүлдэггүй. Энэ бол хүндэрсэн хэлбэр юм.
    
    Нийгмийн хүчирхийлэл
    Нийгмээс хөндийрүүлж тусгаарладаг. Бүр тэр ч байтугай гэрт нь түгжчихдэг тохиолдол байна. Сүүлийн үед технологи хөгжөөд түүнийгээ дагаад хүчирхийллийн хэлбэрүүд улам нарийсаад л байна. Энэ үед бусадтай харилцахгүй байлгах хамаг л шалтгийг тоочдог.

    Бэлгийн хүчирхийлэл 
    Хүчиндээгүй л бол нотлогддоггүй, хүчирхийллийн хүнд хэлбэр. Хүчирхийлэгч нь эхнэр юм уу нөхрөө нэг гэрт орсон л бол заавал бэлгийн харилцаанд орох л ёстой гэх байдлаар бодлоо тулгадаг. Заавал гэрлэсэн хүмүүст хамаатуулсан асуудал бус үерхэж байгаа залуучуудад хамааралтай асуудал. Бэлгийн харилцаанд орохын өмнөхөн хоёр тал зэрэг хүссэн байх ёстой. Мөн ёс бус бэлгийн харилцаанд орохыг шаардах нь бэлгийн хүчирхийлэл юм. Энэ нь эхнэр, нөхөр, дан ганц хосуудыг хамруулж ярих асуудал биш хүүхэд, хөгшдөд хамааралтай.

    Эдийн засгийн хүчирхийлэл
    Бүх хүчирхийллийн хэлбэрүүд хоорондоо хамааралтай, салангид байдаггүй. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь дэргэдэх хүнээ ажил хийлгэхийг хүсдэггүй, санхүүгийн хувьд хараат байлгахыг хэлнэ. “Чи ажил хийж яах юм бэ. Тэгэх шаардлагагүй л байгаа биз дээ” гэдэг. Үүнийг хүмүүс хүчирхийлэл гэж ердөө боддоггүй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.