Та гэртээ болон ажлынхаа өрөөнд цэцэг тарьмаар байна уу?

    Гоё цэцэгт хайтангууд маш олон янз хэлбэртэйгээс тэдгээрийг таньж ялгахад амаргүй. Гоё цэцэгт хайтангуудад болцуут болон бут хэлбэрт хайтангууд багтана. Цэцэглэлтийн дараа тайван байдалд ордог.
   Иймээс цэцэглэлтийн дараа эдгээр ургамлыг хаях юм уу хадгалж байгаад хойтон жил ургуулж болно. Эдгээр ургамлууд нь гол төлөв жижиг хэмжээтэй, мөнх ногоон, цэцэглэлтийн үедээ болцуут хайтангуудтай харьцуулахад цэцэг нь сонирхол ихээр татдаггүй ч бүтэн жилийн турш навчтай байдгаараа содон.
    Уг ургамлын хэмжээ харилцан адилгүй 15см-ийн өндөртэй жижигхэн бутнаас 3 метрийн урт ороонго хүртэл бий. 
    Гоё цэцэгт хайтанг амжилттай ургуулахад гол анхаарах зүйл нь хуурай халуун өдрүүд, хүйтэн шөнө, нарны хурц шулуун гэрлийн тусгалаас болон усалгааны илүүдэлээс болгоомжлох явдал. Энэхүү цэцэг нь мөнх амьдралыг бэлэгддэг.

Тогосон цэцэг

    Түүний Тогосын сүүл шиг гоё сайхан навчинд нь болж цэцэг сонирхогчид тарьдаг. Уг ургамлын нэг онцлог нь шулуун урт иштэй, навчны судлууд өргөн тод ногоон өнгөтэй, нарийн гонзгой юм уу юлдэрхүү хэлбэрийн навч 30-45 см-ийн урт юм. 
    Навчны доод тал нь ногоон хилэн, улаан хүрэн, цайвар ягаан, тод ягаан, хар ногоон, цагаан, хүрэндүү зэрэг Тогосын сүүл шиг олон өнгийн судалтай, гоёмсог хээтэй, навчныхаа дундуур шар судалтай. 
    Үндэслэг иштэй ургамал. Мөн байнгын дулаан шаардана. Тохиромжтой дулаан нь 20С бөгөөд 18С-аас буулгахгүй байлгах. Их хурц биш бүдэг гэрэлд ургадаг, мөн ямар ч нарны шулуун гэрэл тохиромжгүй. Хөрс нь байнга чийгтэй байх ёстой. Ус хэтрүүлэх шаардлагагүй. 
    Өвөл бүлээн усаар услах шаардлагатай.

Салбатан буюу эрдмийн ундраа
    Салбатан овгийн ургамлыг цэцэг сонирхогчид гоё сайхан цэцэг, үзэмжтэй навчийг шохоорхон ургуулдаг. Олонх салбатан юүлүүр хэлбэрийн тэвгэн богинохон арьсархаг навчтай. 
    Уг ургамлын голоос өндөр цэцэглэх ишнээс баг цэцэг гардаг. Цэцэглэхээс өмнө тэвгэн навч нь хэдэн жил хөгжөөд, цэцэглэлт хэдэн сарын турш үргэлжилдэг. Үргэлж дээшээ тэмүүлж байхыг бэлэгддэг. Салбатан овгийг услахад сонирхолтой аргыг хэрэглэдэг. 
    Энэ арга нь усаа тэвгэн навчны дундуур хийж өгөхөөс хөрс руу нь усаа хийдэггүй. Зарим салбатан усалгаа ерөөсөө шаарддаггүй. Салбатан овгийн эх орон нь Америкийн ширэнгэ ой. Тэд мод юм уу ойн хөвдөн дээр ургадаг. Уламжлалт аргаар салбатан овгийг хүлэр хөвдөн хөрстэй, жижгэвтэр савны ёроолыг нүхлэж хайрган үе хийж тарьдаг. 
    Уг овгийн үндэсний тогтолцоо сул хөгжилтэй учраас бордолт, хэт чийгшилтын үед хагдарч болохыг сайн анхаарах хэрэгтэй.

Цахирмаа цэцэг

    Монголд нилээн өргөн тархсан цэцэг. Цахирмаа нь +20+25 хэмийн дулаанд сайн ургадаг. Агаарын чийгшил өндөр тохиолдолд хамгийн ихдээ +32 хэмд ургаж чадна. Шөнө болон өдрийн дулааны хэлбэлзэл 4 хэмээс ихгүй байвал сайн. 
    Амьдрах чадвараа хадгалах хамгийн бага хэм нь +16 хэм юм. Цахирмаа нь гэрэлд маш дуртай ургамал юм. Цахирмаа цэцэглэхэд гэрэл чухал үүрэгтэй. Хэрэв байгалийн гэрэл хангалтгүй бол нэмэлт гэрэлтүүлэг тавьж өгөөрэй. 
    Цахирмааг усалсны дараа хурц наран дор тавьж болохгүй тэгвэл түлэнхий үүсэж навч нь үхжих магадлалтай. Ер нь ямар ч үед нарны шууд тусгал дор тавьж болохгүй. Цахирмаа цэцэг маш мэдрэмтгий тул бордоо ихэдвэл навч, цэцэг нь унжиж хорчийдог. 
    Энэ цэцийн цангааг хамгийн сайн тайлдаг ус бол задгай талбайд цуглуулсан борооны ус. Цахирмаа цэцэг нь эмэгтэйчүүдийн гоо сайхныг бэлэгддэг.

Гоодаль цэцэг

    Олон наст болцуу хэлбэрийн үндэслэг найлзууртай ургамал. Этиоп Гоодаль нь юүлүүр хэлбэрийн том навчтай, навчны бариул урт. Цэцгийн нахиа соортоосоо хамаарч 40-150см. 
    Гоодалийн нийлмэл цэцгийн махлаг түрүү нь том биш цагаан бүрхүүлтэй. Өвөрмөц хэлбэрийн юүлүүр шиг том цагаан цэцэгтэй. Нэг цэцэг нь 1,15 сарын турш дэлгэрнэ.
    Байнгын 8-10 С-аас доошгүй температурт байна. Харин зундаа бага зэргийн сүүдэвтэр газар байлгах хэрэгтэй. Таван сард усалгааг багасгаж 10 хоногт нэг удаа, зургаан сараас усаа нэмнэ. Найман сард багасгаж дараагийн саруудад нэмэгдүүлнэ. 
    Гоодалийн хуучин навч унаж, шинэ үсэнцэр бий болно. Иймээс хуучин навчаа байнга цэвэрлэх хэрэгтэй. Уг цэцэг нь залуу насныг бэлэгшээдэг.

Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.