Жирэмсэн үед ямар хоол, хүнсийг илүүтэйгээр идэх хэрэгтэй вэ?

Жирэмсэн эх та ямар хоол хүнсийг түлхүү хэрэглэж байна вэ? Энэ хугацаанд бид амттай, гоё гэхээсээ илүү эрүүл мэнддээ хэрэгцээт хүнсийг хэрэглэж, өөрт хэрэгтэй аминдэмээ хангалттай хэмжээгээр авч байх ёстой. Ингээд танд жирэмсэн үед идэхэд хамгийн тохиромжтой хүнс болон юунаас зайлсхийх тухай мэдээллийг хүргэе

Шар буурцагны сүү: Та өөрийнхөө сонголтоор шоколадьтай, ванилинтай, хольцгүй гээд алийг нь ч сонгож болно. Нэг ижиг хайрцаг сүүг байнга цүнхэндээ авч яв. Ингэснээр та жирэмсний үед өөрт өдөр тутамд хэрэгцээтэй кальци, Д витамины хэрэгцээг амархан хангах боломжтой юм. Мөн энэ сүү таны өглөөгүүрх дотор муухайралтанд бас тустай.

Нэг атга хатаасан үзэм: Хоолны дундуур хөнгөн зүйл идэх зорилгоор хатаасан үзэм идвэл танд өдөр тутамд хэрэгцээтэй төмрийн ¼-ийг, уургийн хэрэгцээний мөн нэг хэсгийг хангах болно. Түүнчлэн дэлгүүрүүдээр худалдаалдаг 100 хувийн үзэмний жүүсийг айлтгүй авч ууж болно.

Тараг: Таны өдөр тутмын кальцийн хэрэгцээний 25 хувийг хангах энэ амтлаг бүтээгдэхүүн нь дотроо уураг, олон төрлийн витамин, эрдэс бодисуудыг агуулдаг тэжээллэг хүнс юм. Тослогыг нь авсан таргийг жирэмсэн эхчүүдэд зөвлөдөг.

Хатаасан эрдэнэшиш, хатаасан жимс: Дэлгүүрүүдээр бэлнээр худалдаалагддаг өглөөний цай, эрдэнэшиш, жимсний хатаамал дотор та өөрийн хүссэн самар, бүйлсийг нэмж хийн, 1 аяга тослоггүй сүүнд зууран, ходоод гэдэснийхээ үйл ажиллагааг сайжруулах бас нэгэн эрүүл хүнсийг өөртөө бэлтгэж болно. Ялангуяа жирэмсэн үед өтгөн хатах зовиурыг даван туулахад танд тус болох болно.

Шинэ ногооны салат, броколи, лууван: Та шинэ ногоогоор салат хийн идэж хоол боловсруулах системийн удааширсан үйл ажиллагааг түргэсгэж болно. Бага зэрэг чанасан броколи байцаа нь их хэмжээний витамин, эрдэс бодисыг өөртөө агуулдаг гэдгийг мартаж болохгүй. Бас нэг өөр арга бол нарийнхан хэрчсэн лууванг лимоны соусаар амтлан эсвэл тарагтай холиод өдрийн аль ч цагт идэж болно. Цэцэгт байцаа, броколи, испанич гэх мэтийн ногоог та орйон хоолондоо хэрэглэ. Цүнхэндээ 2 ширхэг лууван сайтар цэвэрлэж арилган авч явбал өглөөний дотор муухайралтыг дардаг гэдгийг мөн санаж яв.

Жүржийн шүүс: Таны өдөр тутмын С витамины хэрэгцээн тал хувийг цэвэр жүрж жимснээс шахаж уух шүүсээр та хангаж чадна. Таны таны өдөр тутмын кальцийн хэрэгцээний 15 хувийг ч мөн энэ жүржийн шүүс хангана.

Эрдэнэшишийн хатаамал, хивэгтэй жигнэмэг: Байгалийн гаралтай, сахаргүйг сонгон хэрэглэх нь зүйтэй. Дотор муухайрсан, ходоод хоосорсон үед даруйхан бэлтгээд идэх боломжтой. Ялангуяа ходоод, цээж хорсох, гашуун огих зовиурууд илэрдэг жирэмсний 5 сараас хойших хугацаанд та цүнхнээсээ аль болох салгахгүй байвал сайн.

Тослогтой, тослоггүй бяслаг: Таны өдөр тутмын уураг, кальцийн хэрэгцээг бяслаг хангана гэдэгт итгэлтэй байж болно. Тослогийг нь авсан сүүн бүтээгдэхүүн, бялагт агуулагдах кальцийг жирэмсэн хүний биед илүү сайн шимэгддэг. Таны анхаарах нэг зүйл бол баталгаатай, үйлдвэрийн, чанартай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь таны эрүүл мэндэд нэн тустай.

Зөгийн бал: Ихэнх эхчүүд хүүхдэд 1 нас хүртэл нь зөгийн бал өгч болдоггүй гэж ойлгодог. Үүний гол шалтгаан нь зөгийн баланд агуулагддаг ботулинумын токсин хэмээх бодис бөгөөд энэ бодис хүнийг амархан хордуулдаг шинж чанартай. Хүчлэг ихтэй нөхцөлд түүний хордуулах шинж чанар нь уусдаг ч, хүүхдийн ходоод, хоол боловсруулах систем бүрэн хөгжөөгүй байдгаас хүчлэг багатай байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн хоол боловруулах систем нь халуун, агааргүй, багахан хэмжээний хүчлэгтэй байдгаас хордуулах шинжийг нь устгаж чаддаггүй. Харин жирэмсэн эмэгтэй хүн зөгийн балыг айлтгүй хэрэглэж болно. Учир нь түүний ходоод хангалттай хэмжээний хүчлэг члгаруулж байдаг. Жирэмсэн эх маань зөгийн бал болон зөгийн бал агуулсан хоол хүнс хэрэглэхэд энэ нь урагт ямар ч сөрөг нөлөөгүй юм.

Нэг өдрийн хооллолтын загвар:

Өглөө: 1 жижиг дөрвөлжин бяслаг, 1 өндөг, 1 аяга сүү, 2 зүсэм талх, хүсвэл 1 аяга шингэн хандалсан цай,

Бага үд: 1 порц жимс

Өдрийн хоол: 3 котлетийн хэмжээтэй мах, 1 порц ногоотой хоол, 2 халбага цагаан будааны агшаамал, 1 аяга тараг, 1 зүсэм талх

Их үд: 2 порц жимс

Орой: 3 котлетийн хэмжээтэй мах, 1 порц ногоотой хоол, 1 таваг шөл, салат

Заавал та энэ жагсаалтыг дагах ёстой биш, заримдаа бага зэрэг илүү ч идэж болно. (гэхдээ байнга илүүдүүлж хэрхэвч болохгүй шүү). Хамгийн гол нь та өөрт хэрэгцээтэй байгаа зүйлсээ л хоол хүнсээрээ дамжуулан авах юм. Иймээс жирэмсэн гээд л юуг ч хамаагүй идээд байх нь буруу.

Дараах зүйлсийг санаж явахад илүүдэхгүй:

• Өдөрт 3 зүсэм талх идэж бай. Агшаасан будаа, гоймон гэх мэтийн хоолыг 2-3 халбагаас илүү бүү ид.

• Өдөрт 8-10 аяга ус заавал ууж бай. Кола, газтай ундаа, чихэртэй ундаанаас зайлсхий. Рашаан их битгий уу. Халуун өдөр шингэн зүйлсийг илүү ихийг ууж бай.

• Ямар ч шарсан зүйлээс хол байхыг хичээ. Сүүлийн үед ялангуяа шарсан төмс, чипс нь жирэмсний эхийн хэвлийдээ тээж буй урагт сөрөг нөлөөтэйг харуулсан олон судалгаанууд явагдаж байгаа.

• Шоколад, зайрмаг, жигнэмэг, кекс нь танд тохирохгүй хоол.

• Архи, согтууруулах ундааг бүү хэрэглэ. Аль болох бага хэмжээний, шингэн хандалсан цай ууж бай. Кофег мөн уухгүй байхыг хичээ, гэхдээ уумаар санагдаад байвал зөвхөн хорхойгоо дарах төдий багыг уухад л хангалттай.

• Консервелсэн-лаазалсан, их хэмжээний орлуулагчтай хүнсийг бүү сонго.

• Өөрөө дур мэдэн давсаа хорьж хязгаарлаж болохгүй. Гэхдээ хэт их давслаг зүйлс бүү ид.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.