Жинхэнэ эр хүний 10 шинж

    Энэ зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай асуудал шүү. Маш олон эмэгтэйчүүд “жинхэнэ эр хүн”  байдаг, байдаггүй гэж маргалддаг. Энэ нь тухайн хүний харах өнцөг байж болно. Гэхдээ түгээмэл хэдэн ойлголтыг дараах байдлаар тайлбарлажээ. Бүсгүй та хайртай залуугаа сонжоорой!
1. Тэр зөвхөн хэн бэ гэдгээр чинь хүндэлдэг
Чи хэний охин, ямар ажил хийдэг гэдгээр чинь бус зан чанар, хийж байгаа үйлдлээр чинь хүндэлж байвал тэр хамгийн шилдэг нь байж чадна.
2.    Чамайг байгаа байдлаар чинь бус оюун ухаан, сэтгэл зүрхээр чинь хайрладаг
Жинхэнэ эр хүн хэзээ ч гоо сайханд хууртдаггүй. Яагаад гэвэл тэр тэр үүрд биш гэдгийг мэддэг.
3.    Өөрөөсөө ч илүү хайрладаг
Үлгэрт гардаг баатрууд үргэлж гүнжийнхээ төлөө амиа өгч чаддаг шүү. Үүнийг мартаж болохгүй.
4.    Чамд үргэлж бууж өгдөг
Ямар ч хэрүүл маргааныг үед чамтай зүй бус харилцахгүй бол эр хүн дээ.
5.    Тэр алдаа гаргадаг ч гаргасан алдааныхаа төлөө эртлэн босдог
Алдаа гаргадаггүй хүн амжилтанд хүрдэггүй гэдэг үг байдаг даа. Хэзээ ч алдаа гарахгүй бол тэр бол жинхэнэ алдаа. Алдаа гаргаад түүнийхээ төлөө тэмцэхээр өглөө эртлэх босч зүтгэдэг бол тэр бол баатар.
6.    Үргэлж үнэн зүйл рүү тэмүүлдэг
Чамд ч бай өөртөө ч бай үнэнч шударга байгаа бол тэр мундаг эр хүн шүү.
7.    Тэр хэтэрхий нээлттэй биш ч хэзээ ч худлаа ярьдаггүй
Эр хүнд өөрийн гэсэн бодол, нууц гэж байх ёстой. Харин бүсгүй та бүгдийг мэдэх гэж хичээх хэрэггүй. Цаг нь болмогц хэлэх ёстой зүйлээ хэлэх тодорхой шүү дээ.
8.    Хэн нэгний өмнө дүр эсгэдэггүй
Хүн бүрийн өмнө өөр өөр хүн бол таалагдах гэж хичээдэг бол тантай байхдаа ч гэсэн дүр эсгэдэг эсэхийг таахын аргагүй шүү дээ.
9.    Тэр үргэлж бусдад бодит хүлээлт бий болгодог
Хэлсэндээ хүрдэг хүрэх гэж хичээдэг зан чанар бол эр хүний хамгий чухал зан чанар юм шүү.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.