Зураачид алдарт Мона Лизаг “амьдруулжээ”

Францын 40 зураач, мэргэжилтнээс бүрдсэн  баг Леонардо да Винчигийн алдарт Мона Лизаг амьдруулан хөдөлгөснөө Парист дэлгэн үзүүлжээ. Тэд Living Mona Lisa төслийн хүрээнд алдарт зургийг тоон системийн хувилбарт оруулж ийн амьдруулжээ. Дүрс бичлэгийн ачаар Жоконда үзэгчид, жуулчдын өмнөөс инээвхийлэн, нүдээ ирмэж харьцдаг болсон байна.

“Леонардо да Винчи энэ зурагтаа бүсгүйг яг л амьд юм шиг харагдуулах гэж бодитойгоор зурсан. Бид түүний санааг бодит зүйл болгосон нь энэ” гэж төслийн удирдагч Флорен Азиосманофф хэлжээ.

https://www.youtube.com/watch?v=EMQIg3Pgt6Y
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.