Сарын тэмдгээр мэргэлэхүй

Сарын тэмдэг өглөө ирвэл сайны совин. Сүйт залуу эсвэл нөхөр, төрөл садан, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүстэйгээ хайр халамж дүүрэн, тэдэнтэйгээ халуун дотно харилцаатай байна.

Өдрийн ирэлт сэтгэл хангалуун баяр баясгалантай байхыг зөгнөнө.

Оройн ирэлт залхуу хүрэм уйтгартай байхын зөн.

Харин шөнийн ирэлт хагацлыг ёрлодог.

Даваа гариг: Та маш завгүй байх болно. Сэтгэл санаа тань ч тайван бус байна. Танд төвөг удах зүйл ч их гарах байх. Энэ бүхэн ямар нэгэн бэлэгтэй холбоотой байж магад.

Мягмар гариг: Танил эсвэл хараахан танилцаж амжаагүй найзтайгаа уулзана. Эсвэл амьдралд чинь мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

Лхагва гариг: Таагүй явдал тохионо. Гэвч мөчлөг дуусахад таагүй явдал хамт дуусах болно. Цэлмэг тэнгэрээс аянга ниргэх адил сүртэй юм болохгүй.

Пүрэв гариг: Санамсаргүй явдал учирна. Та зочноор уригдаж очих шаардлага гарна. Эсвэл тун ч санамсаргүй айлд зочилно. Энэ бүхэн тааламжтай байх эсэх нь шинэ танилаас чинь шалтгаална.

Баасан гариг: Чихэнд чимэгтэй хэл мэдээ дуулна. Бас тэвчээр шаардах зовлон тохиолдоно.

Бямба гариг: Ажил төрлийн холбоотой хүсэл тань бүтнэ. Хайр сэтгэлээ илчлэх бол амжилт олно.

Ням гариг: Мөчлөгийн турш зугаатай байна. Бас хэн нэгэн найзтайгаа чухал зүйл ярина.

Хэдний өдөр ирэхээс мөн шалтгаална.

1. Мөчлөгийн турш аз жаргалтай байгаагаа мэдэрнэ.
2. Хэн нэгнийг жигшинэ. Гэхдээ энэ сэтгэгдэл амархан мартагдана.
3. Хэрүүл маргаан гарна. Сунжрах уу, амархан эцэс болгох уу гэдэг нь танаас шалтгаална.
4. Зугаа цэнгэлтэй, аз жаргалтай байна.
5. Ямар нэгэн бэлэг зайлшгүй авна.
6. Таны тухай хов жив сонсогдоно. Эмзэглэх зүйл биш бол сонсоод л мартчих.
7. Нэг хүн танд үнэнчээр дурлана.
8. Хардлагын хар мананд умбана.
9. Сэтгэл зовнино. Хов живтэй холбоотой таагүй явдал нүүрлэнэ. Тайван хүлээцтэй хандаарай.
10. Та хүнд дурлана. Эсвэл нөхрөө хайрлах сэтгэл хүчтэй төрнө.
11. Хайртай хүн тань үнэнч юм байна. Мөн хэн нэгэн хүн танд амьдралаа илэн далангүй ярих гэж оролдоно.
12. Ямар нэгэн хүн таныг сэтгэл увдисаараа бишрүүлнэ.
13. Лав 2 долоо хоног зовж шаналах болно.
14. Сонин сайхан мэдээ дуулна.
15. Энэ удаа муу мэдээ дуулах нь.
16. Урт хошуутан гэгдэж, зэм дон хүртэнэ.
17. Хайртай хүнээсээ ирээдүйд хагацахыг гашуунаар ёрлож байна.
18. Мөчлөгийн туршид хайраар бялхана.
19. Өнгөцхөн шохоорхол биш, жинхэнэ ёсоор хүнийг хайрлана.
20. Хариу дурлал төрүүлэхгүйгээр хүнд дурлана.
21. Анхаарал болгоомжтой байхыг сануул байна.
22. Ашиг олж, мөнгөтэй болно.
23. Аз жаргалтай байхыг зөгнөж байна.
24. Зочин хүлээж авахад бэлтгээрэй. Гэнэтийн зочин ирэхэд тэвдэж болохгүй
25. Шинэ танилтай болно. Гэхдээ онц чухал хүн байх албагүй.
26. Таныг хүмүүс өрөвдөнө. Гэхдээ энэ нь муу юм болно гэсэн үг биш.
27. Хүсэл тань биелнэ.
28. Амар тайван, элбэг дэлбэг өдрүүдийг зөгнөнө.
29. Гашуун нулимс асгаруулна.
30. Та хэн нэгэн хүнд таалагдана. Та 2-ын сонирхол яг таг нийцнэ.
31. Санаандгүй дурлал, гэнэтийн явдал учирна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.