О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ

Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа БНСУ-д  Армийн спортын VI наадмаас байлдааны хурдан буудлагын гар бууны төрөлд мөнгөн медалийн болзол хангасан байна. Энэхүү наадамд "Алдар" спорт хорооны тамирчид оролцож байгаа юм.

О. Гүндэгмаа  Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. Зүүн Азийн наадмын мөнгө (2005), Ази-Африкийн наадмын хүрэл медальтай (2005). 1980 оноос хойш анх удаа Олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин болсон.

2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдэгээр шагнагдаад байгаа билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.