Өглөөний цайндаа амтат пицца хийгээрэй
Амралтынхаа өдөр гэр бүлийнхэндээ зориулан амтат пицца хийж өгөөрэй. Гэрийн нөхцөлд хялбар аргаар амттай пиццаг хэрхэн хийх аргыг хүргэе. Танд доорх хүнсний материал байхад л хангалттай.

ОРЦ:
Гурил - 200 гр
Исгэгс - 10 гр
Өндөг - 1 ширхэг
Давс - 3 гр
Бяслаг - 100 гр
Чидун жимс олив - 20 гр
Улаан лооль - 2 ширхэг
Сонгино - Нэг ширхэг жижиг

Хийх арга:
Гуриландаа өндөг, исгэгч, давс хийж холиод бүлээн усаар шингэвтэр зуурна. Зуурсан гурилаа тарааж тавиад бяслагаа дээр нь жигд үрж, цацна. Сонгино, гахайн утсан мах, улаан лооль, чидун жимс болон хүссэн зүйлээ адил хэлбэртэй хэрчээд тавиарай. Харин үүнийнхээ дээр үлдсэн бяслагаа дахин цацах хэрэгтэй. Ингээд шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаагаад 20-25 минут шарахад пицца бэлэн болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







