Хилэнцийн ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай

Хилэнцийн ордонд төрсөн хүний хүмүүн заяаны төөрөг зурхай
Мөн чанар
Хариуцлагаараа нэрд гардаг. Угаасаа биеэ сайн нөөцөлсөн хүн. Бардам зан гаргах өөрийгөө чухалд бодох нь таны мөн чанарын нэг хэсэг. Юмыг нэг л чигээр боддог. Хувийн дэг журам сайтай. Эр зоригтой. Их ажигламтгай, задлан шинжлэгч, зөн билэгдэлтэй. Бүх юмны ул үндсийг олж, оньсогыг тайлах гэж өөрийгөө их зовоодог. Хачин, юманд орооцолдож, өрсөлдөх дуртай. Хурц ойтой, Зорилго чиглэлдээ маш хатуу. Саад бэрхшээлийг сайн давж гардаг. Зорилго чиглэлээ тодорхойлон тавихын өмнө их сайн боддог. Яагаад гэвэл, та нэг бол үхнэ, нэг бол сэхнэ гэж бодож явдаг юм. Бусдын хэрэгт ордоггүй. Бусдын сонирхох сонирхол тэдний хэр чухал хэрээр хязгаарлагдана. Гэхдээ та үргэлж үнэн, итгэлтэй үнэнч нөхөр болдог.
Эрүүл мэнд
Бие бялдар сайтай. Тэвчээрийн хязгаар хүртэл өөрийгөө залуурдаж явах зуршилтай боловч заримдаа сэтгэл хөдлөлийн хурц шалхалтанд унадаг явдал бий. Тэгэхдээ дахин сэргээх их тамиртай. Толгой өвдөх мэдрэл муудах, нойрмог болох, тархи шуугих зэрэг өвчний хандлага их байдаг. Цөс чулуужих шалтгаан гарч болно. Мөн дэлүү томрох аюул ч бий. Эмэгтэй бол савны зовиур байж болно. Гэхдээ ерөнхийдөө эрүүл мэндийн талаар зовох юмгүй.
Чухал нас
17, 26, 31, 35, 40, 44, 49, 53, 58, 62, 71, 76 насан дээр амьдралд тань чухал үйл явдал тохиолдож болно.
Ажил мэргэжил
Онцгой тархитай. Юмыг нотлох задлан шинжлэх, ялгаж салгах мэдээллийг шалгах дуртай. Юм сурах авъяас байгалиас эаяасан. Хилэнцийн ордныхон хөдөлмөрч байдаг. Амьдралд зорилготой байхын ухаан таныг ажилдаа нухацтай хандахад хүргэдэг. Оюун ухааны төвшин ямар ч байлаа, ямар ч төрлийн ажил албатай байлаа ч таны зоримог зан таныг сайн дэвшил хийхэд туслана. Оюун ухаан болон биеийн чадал хүчийг шаардах мэргэжилд гарамгай суралцдаг. Та сайн мэс засалч мэдрэлийн эмч болно. Та сайн тагнуулч болж чадна. Өндөр мөрөөдөл тань засгийн байгууллагад чухал тушаал хашихад хөтөлнө. Таны мэргэжил ямар ч байлаа гэсэн амьдралын зорилго тодорхой бөгөөд хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж шаргуу ажиллана. Эмэгтэйчүүд эмнэлэг , хууль зүй улс төрөөс гадна хувцасны загвар зохиох, гоо сайхны ажил, ёогийн багш, зохиолч олон нийтийн байгууллагын ажлыг идэвхтэй хийх болно.
Харилцаа холбоо
Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд галзуу юм пшг зүтгэдэг. Ялагч болохын тулд сайн муу ямарч хэрэглэхдээ юм эс боддог. Бусдыг их шүүмжилдэг. Үг хэлээр хатуу хахир. Хүнийг чадах гэвэл уран нарийн аргатай бусдыг үл тоомсорлох гайтай. Аль нэг хүнийг найз нөхдийн хүрээнээс гаргавал тэр хүн таны талд байхаа болино.
Хайр дурлал
Хилэнцийн орлды эрэгтэй
бол хүч чадалтай ёстой эр хүн. Гоолиг нуруутай хүүхэн танд их таалагддаг. Тэр хүүхэн хөнгөн шалмаг байвал бүр ч сайн. Тэгэхдээ год шод хийсэнд бас дургүй үргэлж их дотно хатуу тэвчээртэй байхыг хүсдэг. Нялгануур занд сайн биш. Хайр дурлалд их түрэмтгий давшингуЙ. Боловсролтой, биеийн хөгжил сайтай тийм хүүхэн таны дурыг их татдаг. Хайр дурлалын харилцаа холбоог сайн ашиглах хэрэгтэй гэж боддог. Сэтгэлтэй хүнтэйгээ буюу эхнэртэйгээ хэдэн цагаарч ярьж тэдэнд амьдралд юу хүсэж байдаг, өөрийн сэтгэлийн билэгдзл, дур сонирхолтой юмныхаа талаар ярих дуртай. Сэтгэлтэй хүн буюу эхнэрээ өөрийнхөө шаардлагад тохиртол сургаж чадна. Хайр дурлал романтик сэтгэлдээ их цаг анхаарал зарж чадсанаар харилцаа холбоогоо бэхжүүлж чаддаг.
Хилэнцийн ордны эмэгтэй
Жигтэйхэн их хүсэл мөрөөдөл, оюун билэгтэйн гадна бас сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Их романтик учраас залуудаа их хөдөлгөөнтэй уяхан байсан. Харин тэгэхдээ хайр дурлал, бэлгийн харьцааны сайхныг амсаж байсан залуу насны романтик үедээ ч юманд хууртаж яваагүй ажээ. Эрдэм ухаантай, бусдаас онцгой, амьдрал нь амжилттай хүнийг таална гэвэл үнэнд нийцэхгүй. Гэнэн томоогүй аз заяа, баяр баясгалантай явж байдаг хүн Ч бас хариу өгч л байдаг ажээ. Ганц биеийн амьдралаар удаан явсан хунтэй нийлээд гэрээсээ зугтаад явчихаж ч мэдэх хүн. Өөрөөр хэлбэл өөрийн сонгосон хунтэйгээ суух гээд аав ээжийгээ хаяад явж магадгүй. Юмс үзэгдэл илүү хэцүү байвал сонирхлоо алддаг. Та их хэцүү хүн бөгөөд үүнийгээ бусдад мэдүүлэх дуртай. Хүн танд хүндлэл дэвшүүлж таныг амралт зугаалгын газраар авч явж байвал танд таатай байдаг. Харин тэгэхдээ та түүнийг бие цогцсоороо бүрэн хариулж байна уу гэдэг асуулт байна. Хилэнцийн ордны эмэгтэй хайр дурлалын харилцаанд ханаж тайвшрах нь удаан. Харин нэг ханах юм бол цаад хүндээ үүрд үнэнч итгэлтэй болдог.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







