Дуучин Аделийн төөрөлдсөн ихэр
Өөрийн гайхамшигт дуу хоолойгоор мянга мянган шүтэн бишрэгчид, дагагчтай болж чадсан дуучин бол англи гаралтай Адель бүсгүй юм. Түүний туурвисан уран бүтээл бүр бүхний сэтгэл зүрхэнд хүрч, цомог нь хэдэн саяар зарагддаг билээ. Хэсэг хугацааны туршид нам жим байж ээжийн үүргийг гүйцэтгэсэн дуучин маань "Байна уу" нэртэй дуугаа гаргасан нь шууд л хит болж олон долоо хоногийн туршид биллбоард чартад байсан юм.
Тэгвэл саяхнаас дуучин Аделийн төөрөлдсөн ихэр бүсгүй олон нийтийн сүлжээ болох "Инстаграм"-ыг шуугиулж эхэллээ. Түүнийг Эллинор Хеллборг гэдэг бөгөөд одоо 22 настай аж.

Залуухан швед бүсгүй Эллинор дуучин Аделийн үнэнч шүтэн бишрэгч ба нэг өдөр түүний нэрийн хуудас болсон нүүр будалтыг дууриан хийсэн нь Эллинорыг ийнхүү алдартай болгоод байгаа ажээ. Тэдний харьцуулсан зургийг харсан хүмүүс нэг хүний хоёр өөр төрхийг харж байгаа мэт хэмээн жиргэж байна.

Эллинор Хеллборг ахлах сургуульд байхдаа Аделийг сонсож мөн дууг нь дагаж дуулдаг байжээ. Тэрээр будаггүй байх үедээ ингэж харагддаг нэгэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





