Секспертүүдийн өгч буй “сонирхолтой - 15” секс зөвлөгөө
Секс бол хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг билээ. Тэгвэл “сайхан секс” гэж таныхаар ямар сексийг хэлдэг вэ? Хүмүүс сексийн дараа сэтгэл ханамжтай байхын тулд юуг анхаарах хэрэгтэй байдаг юм бол...?
Эдгээр асуултад хариулт авах зорилгоор “College Candy” вебсайтын хамт олон “порно” киноны од, “Playboy”-ийн модель, блоггер зэрэг секс экспертүүдээс зөвлөгөө авчээ. Ингээд сексийг чухам юу хамгийн амттай болгодгийг дараах хүмүүсийн үзэл бодол, амьдралын туршлагаас сонирхоцгооё.

Меган Леопард / “Playboy Plus Cyber Girl” модель
Кавказ гаралтай Канадын модель Меган Леопард 1994 оны арваннэгдүгээр сард төржээ. Тэрбээр 2014 оноос “Playboy Plus” - тай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд мөрөөдлийнхөө ажлыг олсон нэгэн юм.
... Сексийн үеэр хяналтыг гартаа авахаас битгий эмээ. Эрчүүдийн 60% нь эмэгтэйнхээ эзэрхэг түрэмгий байдлыг таашаадаг. Энэ нь ч тэднийг улам өдөөж өгдөг учраас өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө л байхад хангалттай.
Кейли Элизабет / “Playboy” модель
Техасаас гаралтай “Playboy Plus Cyber Girl” модель Кейли Элизабет 1986 оны гуравдугаар сард мэндэлжээ. Тэрбээр 2011 оны хоёрдугаар сарын шилдэг “Cyber Girl” моделиор шалгарч байсан юм.
... Эрчүүдийн олонх нь сексийн төлөө юу ч хийхээс буцдаггүй. Тиймээс тэднийг сексийн төлөө амиа ч тавихад бэлэн болтол нь хүлээлгэж, өдөөж, тарчлааж байж энгэрээ нээ. Үнэ цэнтэй байцгаая. Тэгээд эрх мэдлийг гартаа авч ханамгүй жаргалыг амтлаарай...
... Залуучуудад хандаж хэлэхэд оршлоо хэзээ ч битгий март. Тэгээд ч сексийг зөвхөн унтлагын өрөөнд хийдэг гэж хэн хэлсэн юм бэ? Тиймээс секс хийх тохиромжтой газраа олчихоод эртхэнээс эмэгтэйгээ өдөж эхлэх хэрэгтэй. Ажил дээрээ байхад нь халуухан үгтэй мессеж илгээ. Хоолонд урь. Гэхдээ банзал өмсөж ирэхийг хүс. Нэмээд банзал дотуураа дотуур өмдгүй ирэхийг ятга. Ингэж чадсан цагт тэр үдэш та нарын хувьд мартагдашгүй “халуухан” шөнө байх болно.
Лондон Феминист / Блоггер
Лондон хотноо амьдардаг хуульч, блоггер, зохиолч, “The UK Legal Feminist Group”-ийн гишүүн Лондон Феминистийг Жулиан гэдэг.
... Хэнтэй ч тэр, хэзээ ч тэр, хаана ч байсан сексийн харилцаанд орохоор шийдсэн л бол аюулгүй бэлгийн харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Хэн хэнээ хүндэтгэж харилцан зөвшилцсөн аюулгүй сексийг сонгох тусам айж эмээх зүйлгүй улам ч зугаатай байдгийг мэдрэх болно. Тиймээс үлдсэнийг өөрт чинь үлдээе.
Таша Рейн / Порно жүжигчин
2008 оноос тайчигчаар ажиллаж эхэлсэн АНУ-ын жүжигчин, продюсер, модель Таша Рейн насанд хүрэгчдэд зориулсан 120 гаруй порно кинонд тогложээ. “Playboy”, “Penthouse” зэрэг нэр хүндтэй сэтгүүлийг чимж байсан тэрбээр 1989 оных юм байна.
... Сексийн харилцаанд бэлгийн ариун цэвэр бол №1 асуудал юм. Хэн хэнээсээ хүссэн таашаалаа авахын тулд нэгнээсээ ичиж, санаа зовох зүйлгүй байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тиймээс ядаж л умдагныхаа үсийг авчихсан байвал зүгээр. Бас сайхан үнэртэн түрхчихвэл секс хийх хүслийг илүү төрүүлдэг. Мөн түүнчлэн амны хөндийн ариун цэвэр бас л чухал. Бохь зажилдагсан уу, гаа хэрэглэдэгсэн үү, ямар ч байсан миний хувьд эдгээр шалгуурт тэнцэх эсэхийг нь онцгойлон авч үздэг.
Брендан Тэпли / “Woman’s Day” нийтлэлчГол төлөв эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа, секс, гоо сайхны чиглэлээр нийтлэл бичдэг Брендан Тэплигийн мэдээллүүд “The New York Times”, “Woman’s Day” зэрэг цөөнгүй сэтгүүлд гардаг.
... Эрчүүд бэлэг эрхтнийхээ хэмжээ, умдагныхаа үсэнд сэтгэл нь их зовдог. Хэрэв бүсгүй та нэг тиймхэн эртэй учирсан бол түүнийгээ аль болох гомдоохгүй байхыг хичээгээрэй. Мөн түүнчлэн эрчүүд ч гэсэн оршил хүсдэг гэдгийг бүү март.
Жилл Скотт / “Playboy” банни
1980 онд төрсөн АНУ-ын модель Жилл Скотт бол “Playboy”-ийн алдартай баннинуудын нэг юм. Тэрбээр 2002 оноос хойш “Playboy Magazine” сэтгүүлд ажиллаж байна.
... Сексийн амьдралаа үргэлж сонирхолтой содон зүйлсээр өрнүүн байлгах хэрэгтэй гэж би боддог. Тийм ч учраас найз залуутайгаа маш олон сонирхолтой тоглоом тоглодог. Саяхан л гэхэд алсын удирдлагатай вибратортой дотуур өмд худалдаж авсан юм. Нэг орой тэрнийгээ өмсөөд оройн хоолонд орлоо. Тэгтэл найз залуу маань дотуур өмдний маань вибраторыг асаачихдаг юм байна. Тэгээд хоолонд орчихоод бид хоёр машины зогсоол дээр үнэхээр халуухан сексийг амталсан шүү. Үнэхээр гайхалтай өдөөгч болдог юм билээ.
Пандора Блу / “Playboy” модель
Фотомоделийн чиглэлээр 4 жил гаруй ажилласан туршлагатай “Playboy Magazine”-ийн модель Пандора Блу олон сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тэрбээр шивээс сонирхогчдын хамгийн их таашаадаг модель гэнэ.
... Хувцсаа битгий өөрөө тайл. Эрэгтэйгээрээ тас татуулах нь хэн хэнийг чинь секст өдөөж шунан тачаадсан хүслийг чинь улам асааж өгнө. Хааяахан ч гэсэн ийм сексийг амталж байх хэрэгтэй.
Тина Мари / “Playboy” модель
Бизнесийн удирдлагын чиглэлээр Бакалаврын зэрэгтэй модель, жүжигчин Тина Мари амьдрал ахархан учир амьдарсан шиг амьдрахыг илүүд үздэг.
... Секс хийж байхдаа хэнээс ч, юунаас ч битгий ич. Зүгээр л хамаг биеэ зөнд нь хаяж жаргалын дээдийг амтлахдаа л анхаар. Бас эрэгтэйгээ жаргааж байхдаа нүүр рүү нь харахаас битгий эмээ. Харснаараа улам өдөөгдөж халуухан сексийг амтлах болно.
Кимберли Кисселович / “Playboy” модель
Лос Анжелесаас гаралтай модель Кимберли Скотт 1991 оны нэгдүгээр сард мэндэлжээ. Моделийн карьераа “Playboy” сэтгүүлээс амжилттай эхлүүлсэн тэрбээр гоё нүдтэй л байвал эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийнхнийг сонирхдог.
... Сексийн үеэр өөрт тааламжтай санагдсанаа л хий. Гэхдээ битгий аминч зан гаргаарай. Миний хувьд хамтрагчаа жаргааж байгаагаа харахад хамгийн сайхан таашаалыг авдаг.
Феминист Билл / Блоггер
Блоггер Биллийн өгч буй зөвлөгөө нь энгийн боловч нэгийг ухааруулсан өнгө аясыг шингээсэн байдаг. Тухайлбал,
... Сексийн харилцааны тал дээр эрэгтэйчүүд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Тиймээс ч аюулгүй сексийн харилцааг эрхэмлэж, хамтрагчаа хөл хүнд болгохгүй байхыг анхаарах ёстой. Хараал идсэн бэлэг эрхтэн чинь чинийх шүү дээ. Тийм ч учраас хариуцлагаа хүлээх л ёстой. Биедээ байнга бэлгэвч авч явж бай, золиг минь...

Келли Линн / “Playboy” банни
Келли Линн бол Чикагогоос гаралтай “Playboy”-ийн модель, банни юм. Тэрбээр “Maxim” сэтгүүлд ажиллаж байсан бөгөөд телевизийн хэд хэдэн шоунд оролцож байжээ.
... Хамтрагчийн чинь хийж байгаа үйлдэл сэтгэлд чинь хүрэхгүй байгаа бол санаачлагыг шууд л гартаа ав. Хамтрагчаа чиглүүлж, харилцан ярилцах хэрэгтэй. Юунд дуртайгаа, яавал илүү таашаал авдаг вэ гэдэг ч юм уу. Тэгээд харилцан биесээ мэдрэхийг хичээ. Тэгсэн цагт бүх зүйл OК шүү дээ.
Лакс Алптраум / “Fleshbot”-ын редактор
2003 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа www.fleshbot.com нь насанд хүрэгчдэд зориулсан “порно” вебсайт юм. Лакс Алптраум 2012 оноос хойш вебсайтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа ажээ.
... Сексийг ийм дарааллаар ингэж хийвэл ёстой зөв гэсэн ойлголт байхгүй. Энэ чинь бие махбодоос гадна сэтгэлзүйгээрээ холбогдож байж л үйлдэгддэг үгээр илэрхийлэхийн аргагүй төгөлдөр оршихуй шүү дээ. Тиймээс хэн хэнийхээ хэрэгцээ шаардлагыг харилцан мэдэрснээр ханамгүй жаргалыг өгч, энэ нь ч жинхэнэ утгаараа төгс секс болно гэж бодож байна.
Жейсон Камм / “Brobible”-ийн нийтлэлч
Жейсон Камм эрчүүдэд зориулсан мэдээ мэдээллийн www.brobible.com вебсайтын нийтлэлч бөгөөд хосуудын харилцаа, секс, спорт болон сонин хачин мэдээлэл бэлтгэдэг.
... Эрхэмсэг хатагтай нартаа зөвлөхөд эрчүүдийн сексээс авах таашаал нь зөвхөн дур ханах явдал байдаггүй гэдгийг сануулъя. Секс зөвхөн дур ханалтын төлөө хийгддэг зүйл биш шүү дээ. Тиймээс сексийн оршлоос эхлээд өрнөл хэсэгтээ ч гэсэн хоёр биенээ энхрийлэн таалж хоёргүй сэтгэлээр жаргаах хэрэгтэй.
Кристофер Брайа ба Мигель Алмараз / Зохиолч
“WTF Are Men Thinking?” ном нь эмэгтэйчүүдийн асуусан эрчүүдийн талаарх 250 асуултад хариулт өгсөн ном гэдгээрээ ихээхэн сонирхол татдаг. Ингээд зохиолчдынх нь өгч буй зөвлөгөөг хүргэе.
... Эрчүүдийн 80% нь сексийн үеэр орь дуу тавьж идэвхитэй хөдөлгөөн хийдэг эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Ер нь эрэгтэйгээ дуу хоолойгоороо өдөөж өгч байх хэрэгтэй ч өөрийгөө хүчилсэн орь дуу гаргах нь хамгийн гутамшигтай үйлдэл юм шүү.

Жессика Дрейк / Порно жүжигчин
327 гаруй порно кинонд тоглосон АНУ-ын жүжигчин, ФМ Радионы хөтлөгч, найруулагч Жессика Дрейк өдгөө сексийн боловсрол олгох чиглэлээр ажилладаг. Тэрбээр порно киноноос суралцсан туршлагаасаа хуваалцсан “DVD” хичээлийг гаргадаг.
... Сексийн үеэр өндөр өсгийттэй байдгийн шалтгаан нь сексийн зарим нэг байрлалыг туршиж үзэхэд эвтэйхэн байдаг юм. Тэгээд ч хөлийг чангалж, өгзгийг өргөж өгснөөр тачаангуй харагдуулдаг юм шүү дээ. Тиймээс юу юугүй бүх хувцсаа битгий тайч гэж зөвлөмөөр байна. Мөн түүнчлэн сексийн үеэр аман эсвэл аналь сексийн аль алиныг нь хийж байгаа бол бэлгэвчээ байнга сольж байх хэрэгтэй гэсэн юм.
Сонирхуулахад 15 мин - 20 минутын порно кино хийхэд нэг цаг орчим бичлэг хийдэг байна. Энэ хооронд завсарлага авах үе ч бий бөгөөд сэрэл мэдрэмжээ унтраахгүйн тулд байнга гар хангалга хийж байдаг гэнэ.
Эх сурвалж: http://ynagxan.blogspot.com/2015/05/15.html
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







