Шинэхэн, амттай тарвас худалдан авъя гэвэл
Тарвас ходоод гэдэс хямран хоолны хордлогод орсон үед шүүсийг нь ихээр уувал биед байгаа хорт бодисыг зайлуулж организмийг цэвэрлэх чадалтай. Тарвасны 90 хувь нь уснаас бүрддэг бөгөөд усны найрлагад орсон бодис нь биеэс илүүдэл хорт бодисыг зайлуулдаг ажээ. Мөн бөөрний чулуужилтыг уусгаж эрүүлжүүлэх бөгөөд хаван хөөж организмд нэмэлт ачаалал өгч зүрх судасны системийг сайжруулан цусан дахь илүүдэл холестринийг гадагшлуулдаг. А, С, Р-ээр болон магни, кали, калци, натри, фосфор төмөр ихтэй тул өвдөж сульдсаны дараа төмрийн дутагдалд орсон бол хүч чадал сэргээнэ. Элэг цөсний өвчинд сайн. Цөс төлжүүлэн туяа гэрлийн улмаас үүссэн өвчин, цөсний чулуужилтанд эмчилгээ болно.
Гадна тал нь цагаан өнгөтэй байвал түүхий байга гэсэн үг. Харин шар, бор, улбар шар өнгөтэй байгаа тарвас гүйцэд болсон гэж ойлгож болно. Тарвасны болсон эсэхийг харуулах бас нэг зүйл бол хальсан дээрх тод хар ногоон өнгийн судалнууд. Судал нь цайвар бол түүхий, эсвэл элдэв химийн бордоо хэрэглсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь цагаан өнгийн сортонд хамаарахгүй гэдгийг санаарай.

Харахад таагүй, тоос шороо болсон мэт харагдаж байгаа ч хамгийн амттай тарвас. Учир нь хальсан дээрх цайвар шар, шаравтар өнгийн толбо нь тарвас боловсрох явцдаа тэр талаараа газартай шүргэлцэж байсан гэсэн үг. Хэрвээ шаравтар өнгөтэй бол тарвас болсон гэсэн үг.

Тарвасны хэлбэрийн хувьд бөөрөнхий тарвас нь илүү амттай байдаг бол гонзгойдуу хэлбэртэй тарвас нь илүү шүүслэг байна. Тиймээс өөрийн дуртайгаа сонгон идэж болно.

Харин том жижгийн хувьд хэт томийг авах хэрэггүй. Мөн хэтэрхий жижиг ч дэмий байдаг тул яг тарсан алтан дундаж хэмжээтэй тарвас сонгоорой

Тарвасны сүүлийг ажигла. Хэрвээ сүүл нь сайн хатаагүй, ногооноороо байвал шинэхэн жимс гэдгийг илтгэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







