105 настай иогчин эмээ
Энэхүү эмээг Эйлин Эш гэдэг бөгөөд 105 настай. Түүний ийм урт насалж байгаагийн нэгэн нууц бол иог юм. Тэрээр энэхүү шар өнгийн Mini Cooper машиныг 90 настайдаа худалдан авчээ. Түүнийгээ унаад зугаалах дуртай.



Эйлин Эш өнгөрсөн ням гаригт 105 нас хүрсэн юм. Түүний амьдралын туршид 4 эзэн хаан, 23 ерөнхий сайд солигдсон байна. Залуу байхдаа Английн крикет тоглодог байсан бол одоо иогоор хичээллэдэг болжээ.

BBC -д өгсөн ярилцлагандаа "Иог бол бие төдийгүй тархийг сэргээж эрүүл байлгадаг гайхалтай зүйл" гэж хэлжээ. Гэхдээ зөвхөн иог хийгээд зогсохгүй хоол хүнсэн дээрээ давхар анхаарах хэрэгтэй. Би хоолоо идсэний дараа 1-2 хундага улаан вино уудаг. Эрүүл мэндээ дэмжихийн тулд шүү дээ.

Нэгэн сэтгүүлч түүнээс "Хөгшин хүмүүсд илэрдэг өвдөлтүүд танд бий юу?" гэхэд "Үгүй дээ, би эрүүл хүн. Нас бол зүгээр тоо" хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







