Нойргүйдлийн эсрэг шидэт ундаа: нэг аягыг уугаад л та 3 минутын дараа унтана

Энэ ундаа байхад та нойрны эм гэдгийг мартана. Хэрвээ та нойргүйдлээс болж шаналдаг бол энэ зовлонгоос ангижруулах эмийн бус, тайвшруулах маш олон аргууд бий. Эдгээр аргуудын нэгийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ. Та 3 минутын дотор л нойрсох болно. Энэхүү шидэт ундаа сүү, зөгийн балны орцтой. Зөгийн бал болон сүүг нойргүйдлийг эсрэг олон зуун жилийн тэртээгээс ашиглаж иржээ.



Нойргүйдэл нь стрессийн хэмжээтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Сүү нь тайвшруулах үйлчилгээтэй тул нойрсоход туслана, харин зөгийн бал нь сүүний амтыг сайжруулахаас гадна нойрыг бат бөх байхад нөлөөлөх ажээ. Зөгийн бал нь инсулины хэмжээг хянах бөгөөд ингэснээр триптофин ялгарч тархинд очдог. Химийн энэ бодис нь серотонин болж хувирах бөгөөд биеийг тайвшруулахад шууд нөлөөлдөг ажээ.



Орц:

Сүү – 150 мл
Ванилийн экстракт – 1 дусал
Зөгийн бал – 1 цайны халбага

Хийх арга:

1. Жижгэвтэр саванд сүүгээ бүлээсгэнэ, буцалгахгүй шүү.
2. Аяганд хийгээд ванилийн экстракт, зөгийн балаа нэмнэ.
3. Сайтар хутгаад унтахаасаа өмнө уугаарай. Тавтай нойрсоорой!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/153243/ © XopoM News
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.