Шүршүүрт ороход бидний гаргадаг муу зуршлууд
Усанд ороход ч учир бий. Та өнөөдрийг хүртэл шүршүүрт орохдоо, орсны дараа алдаа гаргадаг байсан гэвэл итгэх үү? Ингээд уншигч бүсгүйчүүддээ зориулаад засвал зохих муу зуршлуудын талаар сонирхуулъя.

Хэт удаан шүршүүрт орох. Шүршүүрт орох хугацаа 5-10 минут байхад хангалттай гэж үздэг. Энэ хугацаанаас илүү удаан орвол хүний бие дэх хэрэгтэй нян бактери угаагддаг байна.
Чийгшүүлэгч тосыг хожимдож түрхэх. Ихэнхи эмэгтэйчүүд биеэ хатсаны дараа чийгшүүлэгч тосыг хэрэглэдэг. Савандаж хуурайшсан байгаа арьс хатсаны дараа чийгшүүлэгч тосыг хүлээж авдаггүй. Тиймээс арьсыг нойтон чийгтэй байхад тос түрхвэл илүү үр дүнтэй.
Үсээ алчуураар ороох. Алчуур усыг шингээж авах сайн талтай ч үсэнд хугарал, гэмтэл үүсгэдэг.
Үргэлж халуун шүршүүрт орох. Хааяа ч гэсэн цэл хүйтэн биш шүршүүрт орох нь таны арьсыг цэвэрлэхээс гадна биед эрч хүчийг нэмдэг.
Усанд орж байхдаа илүүдэл үсээ авах. Та ийм үйлдэл хийдэг бол дараагийн удаа усанд орсны дараа тусгай хүйтэн эсвэл бүлээн ус хэрэглэж илүү үсээ авахыг зөвлөж байна.
Хөл, нуруугаа угаахгүй орхих. Нуруу угаахад гар хүрэхгүй байхаас эхлээд хүндрэлтэй талууд байдаг. Гэхдээ энэ нь угаалгүй орхино гэсэн үг биш. Учир нь бидний биеийн бүхий л хэсэгт үхэжсэн хэсгүүд байдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







