МУГЖ И.Одончимэг танд төрсөн өдрийн мэнд хүргэе
Нэгэн үеийн Жульетта, тайз, дэлгэц, хошин шогийн урлагийн шилдгүүдийн нэг, алаг нүдэн хэмээн ард түмнийхээ дунд алдартай жүжигчин И. Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Ишдоржийн Одончимэг нь 1967 оны 7 сарын 27-нд мэндэлжээ.Тэрээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ руу шилжсэн. Ингээд 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа одоо хүртэл ажиллаж байгаа юм.

“Сэрүүн дуганы мөхөл” кинонд анх удаа гол дүр бүтээж байсан бөгөөд энэхүү дүрээрээ олонд танигдаж эхэлсэн. “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн.
2014 оноос сайн үйлсийн аян эхлүүлж, хогын цэг дээр амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан сургууль барьсан ачтан билээ.

Монголын урлагт 30 -аад жил зүтгэж, жинтэй хувь нэмрээ оруулж байгаа МУГЖ И.Одончимэгтээ төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэе. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэж, илүү олон сайхан уран бүтээлээр үзэгч түмнээ баясгаж яваарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.