Нүүрэндээ халуун, хүйтэн, усан бигнүүр тавих зөвлөгөө

Халуун бигнүүр

Халуун бигнүүрийг гоо заслын эмчилгээнд арьсыг цэвэрлэх, батга шахах, иллэг хийх, тэжээлийн бүрхэвч тавихын өмнө хэрэглэнэ. Ер нь бигнүүр нь арьсыг цэвэрлэх, зөөлрүүлэх, үрэвсэл загатнаа намдаах, тайвшруулах зэрэг олон сайн нөлөө үзүүлнэ.

Халуун бигнүүрийг тавихдаа 28-42 градусын халуун усанд зөөлөн алчуураа дүрж базаад нүүрэндээ 5-10 минут тавьж, уг үйлдлийг 2-3 удаа давтана. Халуун бигнүүр нь цусны эргэлтийг сайжруулж, нүүрний булчинг сулруулан арьсны нүхлэгийг өргөсгөснөөс тос хөлсний булчирхайн ялгаралтыг ихэсгэж арьсыг цэвэршүүлэхээс гадна тайвшруулах нөлөө үзүүлнэ.



Хүйтэн бигнүүрийг улбагар арьсны нүхлэг өргөссөн арьсанд болон бүрхэвч иллэг буюу нүүрээ цэвэрлэсний дараа халуун бигнүүрийн адил 18-20 градусын хүйтэн усаар 10-15 секунд тавьж үг үйлдлийг 2-3 давтана.

Хүйтэн бигнүүр


(15-18 хэм) -ийн хүйтэн жин нь арьсыг чийгшүүлэх, уян хаган чанарыг нь барих гайхамшигтай сайн арга. Хүйтэн жин нь арьсны өнгийг сайжруулж, нүх сүвийг багасгаж, тослогтох, хөлс гарамтгай байдлын тэнцвэрийг тогтмолжуулдаг. Хүйтэн жинг гол төлөв 5-10 мин тавина. Нүүрний арьсаа цэвэрлэх, иллэг хийх маск тавьсны дараа хүйтэн жин тавьдаг. Ялангуяа суларсан, үрчлээтсэн, ядарсан арьсанд хүйтэн жин маш тохиромжтой.



Эсрэг тэсрэг бигнүүр

Халуун хүйтнийг хоршуулсан эсрэг тэсрэг жин нь арьсыг сайтар чангаруулж, булчин болон цус төлжүүлэх судсыг бэхжүүлдэг. Үүний сацуу төрөл бүрийн өвс ургамлын ханд нь арьсанд маш сайн нөлөөтэй. Өвс ургамлыг сонгохдоо өөрийн арьсны онцлогт тохируулна. Тослог арьсанд зуун наст, халгай, таван салаа, хонгор зул зэрэг ургамлын ханд тохирно. Хэвийн боловч, харшил өгөмтгий, суларч буй арьсанд хамба шарилж, далдуугийн цэцэг, хусны навч зэрэг ургамлын ханд тохирох жишээтэй.

Усан бигнүүр

Усан бигнүүр тавихын тулд балжингарам, тысячелистникийг хандалсан 40-50 хэмийн халуун ус бэлдэнэ. Энэ усандаа зөөлөн, цэвэрхэн алчуурыг норгож базаад алчуурыг хэд хэдэн үетэй болгон давхарлаж эвхээд нүүрний арьс, хүзүү, цээжин дээрээ 1-5 минут тавина. Үүний дараа яг энэ үйлдлээ 16-18 хэмийн хүйтэн усаар сольж хийнэ.



Тослог арьсанд зверобой, коры дуба зэрэг ургамлуудын 10-20 гр хуурай хатаамлыг 1 стакан усанд хийж 30 минут хэртэй зөөлөн гал дээр таглаж тавин буцалгаад хөрснийх нь дараа 200 мл буцламгай халуун ус хийж энэхүү усандаа алчуураа дүрж, нүүрээ бигнэвэл сайн. Мөн нэг цайны халбага березовая почка-г 1 стакан усанд хийж 15-20 минут буцалгаж хөргөөд дээрээс нь 200 мл буцламгай халуун ус хийнэ.

Амархан улайдаг, эмзэг зовхины арьсан дээр балжингарамын эсвэл липового цвета хандтай хүйтэн бигнүүрээр жин тавьж байвал сайн.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.