Хамгийн анхны гаргүй онгоцны жолооч бүсгүй
Энэхүү бүсгүйг Жессика Кокс гэдэг. 1983 онд Аризонад төржээ. Төрөлхийн гаргүй төрсөн тэрээр хоёр хөлөөрөө бүх зүйлээ хийдэг бөгөөд дэлхийн хамгийн анхны гаргүй нисгэгч хэмээн гиннессийн номонд бичигдсэн юм. Мөн Амеркийн хамгийн анхны хар бүстэй таеквондагийн тамирчин билээ. Бага байхдаа протез хэрэглэдэг байсан ч 14 наснаасаа хойш хөлөөрөө бүх зүйлээ хийж сурахын тулд хэрэглэхээ больсон байв. Хэдийгээр хоёр гар байхгүй ч тэр бүхнийг хийж чаддаг, амьдралын эрч хүчтэй эмэгтэй юм.

Жессика зөвхөн онгоц жолоодохоос гадна усанд сэлж, сэлфингээр гулгаж, морь унаж, бүжиглэж чаддаг. 10 настай байхдаа таеквондагийн дугуйланд орж 14 настайдаа хар бүсээ авсан юм байна.

2005 онд хамгийн анх удаа ганц хөдөлгүүрт онгоцоор нисэж байсан бөгөөд 3 жил нисгэгчийн сургалтанд сууж 2008 онд гэрчилгээгээ авч 10 000 фунтын өндөрт нисэж байв. 2014 онд таеквондагийн 1, 2 - р зэргийн бүстэй болж тухайн ондоо Аризонагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амилттай оролцсон юм. Түүний нөр их хөдөлмөр, хүчин чармайлт олон хүмүүсд урам зориг өгдөг бөгөөд дэлхийн 20 гаруй улсын хүмүүс түүнийг мэддэг. 2015 онд өөрөө өөрийгөө ялах, амьдралдаа тохиолдсон бэрхшээлийг хэрхэн даван туулсан, амьдралаас юу сурснаа өгүүүлсэн өөрийн намтар бүхий номыг хэвлүүлсэн байна.

Түүний нөхөр мөн таеквондагийн тамирчин бөгөөд тэдний хувь заяаг энэхүү спорт холбожээ. Патрик "Би эхнэртэйгээ танилцаад хэдхэн сарын дараа гэрлэх санал тавьсан. Тэр бол миний харж байсан хамгийн өөдрөг, сайхан энергитэй, гайхалтай эмэгтэй" хэмээн хэлсэн байдаг. Жессика бүхий л зүйлийг хөлөөрөө хийж чаддаг, бичих, хоол хийх, гэрээ цэвэрлэх гэх мэт. Харин үсээ янзалхад бэрхшээлтэй байдаг учраас түүний Патрик эмэгтэй хүний үс сүлжиж боож сурчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.