2018 оны хавар зуны нүдний шилний трэнд загварууд

Нарны шил бол нарнаас хамгаалаад зогсохгүй тухайн хүний стил имижийг тодорхойлогч болдог гоёлын эд билээ. Зарим бүсгүйчүүд хувцасдаа тохируулан өөр өөр шил сонгодог бол зарим нь онцгой харагдах хурц, өвөрмөц загварыг зүүдэг. Тэгвэл энэ хавар, зун ямар шилнүүд трэнд болж байгааг хүргэж байна. 

Sunglasses 2018

Trinity буюу гурвал 

Алдарт “The Matrix” киноны гурвал дүрийг бүтээсэн жүжигчид энэхүү шилийг зүүсэн байдаг. Ихэвчлэн хар өнгөтэй байдаг. Уруулаа улаан эсвэл бараан өнгөөр будсан үед илүү сайхан харагддаг. Черригийн өнгө ч сайхан сонголт байх болно. 



Brand sunglasses
Womens sunglasses 2018

Ил тод нарны шил 

Эдгээр шил нь бидний өвөө эмээг санагдуулам дөрвөлжиндүү бага зэрэг бөөрөнхий хэлбэртэй, хуванцар хүрээтэй, ил тод шилтэй байдаг. Нүүрээ гоё будсан ч хар шил зүүхээр мэдэгддэггүй. Тиймээс бүсгүйчүүдийн нүдний будалтыг илүү  сайхан харагдуулах зорилготой нарны шил юм. Та өөрийн арьсны өнгөнд тохирсон дуртай өнгөө сонгож болно. Хар бараан, оюу ногоон, ягаан, нил ягаан зэрэг олон өнгөнөөс сонголт хийх боломжтой загвар юм байна. 

Sunglasses 2018 transparent lens
 with transparent lens

Цагаан хүрээтэй шил 

1960 он буюу Одри Хепбёрны үеийн нарны шилны загвар эргэн ирлээ. Орчин цагт энэхүү шил нь хар шилтэй, цагаан хуванцар хүрээтэй, зууван маягийн хэлбэртэй байна. Энэ жил шилний хэлбэрт ач холбогдол өгөхгүй байгаа. Та бүхэндээ онцлон сонгодог зууван, том бөөрөнхий, зүрхэн хэлбэртэй шилний загвараас сонирхуулж байна. 

Sunglasses 2018 summer spring with white frames
Sunglasses trends 2018

Спорт загварын нарны шил 

Спорт шил бол загаврын чиг хандлагыг даган гарч ирсэн. Энэхүү шилний онцлог нь хамелион, өргөн шилтэй, пластик байдаг бөгөөд ямар ч өнгийн байж болно. Неон ягаан, шар гэх мэт. Хамгийн чухал нь нүүрний хэлбэрт яг тохирсон тавтай, таатай мэдрэмж төрүүлэхээр бүтээгдсэн шил юм. 

Women sunglasses 2018 sport style
9

Шар өнгөтэй шилтэй нарны шил

Кино театруудын шил шар өнгөтэй. Харин энэ шил бол “Fear and Loathing in Las Vegas” киноны Raoul Duke - ын алдарт шил юм Хэдийгээр 20 гаруй жил өнгөрсөн шар линз гол загваруудын нэг байсаар байна. Энэ жил хэлбэрийн хувьд онцгойлоогүй . Мууран загвараас эхлүүлээд дөрвөлжин гэх мэт өөрийн дуртай хэлбэрийн дуртай  загварын шилнүүдээс сонгож болох юм. 

Sunglasses with yellow lenses 2018
11

Sharp Edges

Энэ бол хэлбэрээрээ тун онцгой харагдуулдаг шил. Муурын нүд шиг хурц харагдуулдаг. Энэхүү шилний хүрээ нь маш нарийн, нимгэн металь хийсэн байдаг бөгөөд бараг харагдахгүй. Гоёлын торгон хувцас дээр маш сайхан харагддаг. 

What sunglasses to wear in 2018
13

Browlines - хөмсөг далдалсан шил 

Энэхүү шилний хүрээ нь ихэвчлэн хуванцар байдаг. Шилний дээд хэсэг нь өргөн байдаг бөгөөд металиар хийдэг. Сонгодог дөрвөлжин, бөөрөнхий зэрэг олон хэлбэртэй шилнээс сонголтоо хийх боломжтой юм байна. 

Round sunglasses 2018

Fashion browline

Designer’s Freaks -  дизайнеруудын онцгой шийдэл 

Эдгээр шилийг өдөр тутамдаа, ажилдаа зүүхэд мэдээж тохиромжгүй. Харин үдэшлэгт тун онцгой нэгэн байж чадна.  Dolce & Gabbana  - ын хамгийн сүүлийн үеийн энэхүү загварууд нь цэцэг, хөзөр, зөгнөлт хэв маягийг илэрхийлсэн байна. 

Women brand sunglasses

17

18

2018 оны хувьд нүдний шилний хэлбэрт ач холбогдол өгөөгүй. Харин нүүрний хэлбэрт хэрхэн зохицож байгааг онцгой анхаарч байгаа юм. Тиймээс та өөрийн нүүрний хэлбэрт тохирсон , зохисон шил сонгоорой. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.