Гарын булчин чангалах хамгийн хялбар 4 дасгал
Долоо хоногт ердөө хоёр удаа хийхэд л хангалттай энэхүү дасгал нь таны гарын сул унжсан махыг арилгаж, өөхийг хайлуулж, булчинг чангална. Хийхэд маш хялбар үр дүнтэй дасгалыг сураад аваарай
1.

Хөлөө хагас нугалан зогсож, бага зэрэг бөхийж, хэвлийн булчинг чангалан, гараа шулуунаас дээш доош өргөнө. Гар тус бүрд 3 удаагийн давтамжтай 15 тоотоор хийнэ.
2.

Зүүн хөлөөрөө урагшаа зогсож, өвдөг хагас нугална. Нуруугаа цэх шулуун урагш түгжээд зүүн талын гуяанд зүүн гарыг дэмжиж, баруун гартаа 3-5 фунт дамбург барин гараа дээш доош болгон дасгалыг гүйцэтгэ. 3 удаагийн давтамжтай 15 тоотоор хийнэ.
3.

Баруун хөлөөрөө урагшаа зогсож, өвдөгөө хагас нугалан биеийн жинг хоёр хөл дээр тэгш хуваарилна. Зүүн гартаа 3- 10 фунт дамбург барьж, баруун гуяндаа баруун гараа байрлуул. гараа дээш доош болгон дасгалыг гүйцэтгэ. 3 удаагийн давтамжтай 15 тоотоор хийнэ.
4.

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсож, өвдөгөө бага зэрэг нугалаж, хэвлийн булчинг чангалан, гартаа 5-10-тай фунт дампло барьж, гараа мөрнөөс дээш болон доош чиглүүлэн дасгалыг гүйцэтгэнэ. 3 удаагийн давтамжтай 15 тоотоор хийнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







