Японы гүнж харц гаралтай залуутай гэрлэж, хааны гэр бүлийн гишүүн байхаас татгалзжээ
Японы гүнж Аяако энгийн ард залуу Кей Морияатай Токиогийн алдарт "Meiji" сүмд хуримаа хийлээ. Тэдний хуримыг үзэхээр 1000 гаруй хүмүүс цугларсан бөгөөд хамтдаа урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөж байв. Гэвч гүнж хуримаа хийснээр хааны гэр бүлээ орхих ёстой болсон юм. Түүний нөхөр Морияа 28 настай бөгөөд усан онгоцны "Nippon Yusen KK" компанид ажилладаг. Тэрээр язгууртан, сурвалжит гарлын хүн биш учир хааны удмын гэр бүлд орох эрхгүй аж. Гэвч гүнж өөрийн хайртай хүнээ сонгож, хэргэм зэргээ орхиж энгийн нэгэн амьдралыг сонголоо.

Аяако гүнж хуримандаа ягаан цэцэг, ногоон навч бүхий шар "uchiki" кимоно өмссөн бөгөөд энэ нь 2014 онд хуримаа хийж байсан түүний эгч гүнж Норикотой тун төстэй харагдаж байв. Харин Морияа барууны хэв маягаар хувцаслаж, торгон малгай өмсжээ

Тэдний хурим нууцхан гэр бүлийн хүрээнд болсон ч хуримынхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна. "Бид гар гараасаа бариад аз жаргалтай амьдралыг бүтээж, өдөр бүр инээх шалтгаантай байж, бат бөх, урт удаан хамт амьдрах болно" хэмээн Морияа ярьсан бол гүнж Аяако "Би өнөөдөр хааны гэр бүлээсээ татгалзаж байгаа ч тэднийгээ гэсэн сэтгэл минь өөрчлөгдөхгүй. Хааны сүр жавхлан үргэлж мандаж байх болно гэдэгт итгэлтэй байна" хэмээжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






