Эзэгтэй танд зөвлөх нь №2

Ахуйн хэрэглээний бодисын гайхамшгийг амлах рекламтай ч эрүүл мэндэд хортой хүчтэй химийн найрлага агуулж байдаг. Тиймээс цагаан цуу, сод зэрэг уламжлалт аргаар сав суулгаа гялалзуулж болно.

-Сав суулгаа цэвэрлэхдээ хусаж болохгүйг анхаар. Энэ нь саванд зураас, гэмтэл гаргах аюултай.

-Хайруулын таваг болон металл, никель савыг заваарсны дараа шууд угаах хэрэгтэй. Тослог нь шинэхэн байдаг тул савантай бүлээн усаар угаахад амархан арилдаг.

-Сав суулга угаах тусгай бодисыг гэрийн нөхцөлд хийж болно. Барааны саванг жижиглэн усанд уусгаад сод нэмнэ.

-Хоол хийх үед, дэвэрч плиткан дээр толбо үлддэг. Үүнд цагаан цууг ашиглавал илүү үр дүнтэй.

-Хуучирч муудсан сав суулгыг цэвэрлэхийн өмнө бага зараг цагаан цуу, давстай усанд 10-15 минут буцалгаж хонуулах хэрэгтэй. Өглөө нь цэвэрлэхэд өнгө нь сэргэж, шинэ мэт болсон байх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (118.216.252.201) 2014-02-22 14:37:21
tsagaan tsuu gej hunsnii uksusiig helj baigaa yum busguichuudee
hhhhhhh (202.179.10.26) 2013-09-03 11:06:33
tsagaan tsuu gj hunsnii uksusiig heleed bnu yug heljiine