“Энхтуяа Ансамбел”-ийн захирал Ж. Энхтуяа: Монголд тоглолтоо хийх мөрөөдөл минь хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт итгэдэг
Герман улсад өөрийн “Энхтуяа Ансамбел”-ийг байгуулан өдгөө 14 дэхь жилдээ аялан тололтоо хийж буй авъяаслаг Монгол бүсгүй Жамбалдоржийн Энхтуяатай цахим хуудсаар нь дамжуулан ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигч бүсгүйчүүдэд өөрийгөө танилцуулаач?
Сайн байна уу? Намайг Жамбалдоржийн Энхтуяа гэдэг. Би 1986 онд Хөгжим бүжгийн коллежийг “Шудрага” хөгжмийн ангид төгссөн. 1996 онд СУИС-г гоцлол хөгжимчинөөр төгссөн. Германд ирээд 14 жил болж байна.
-Энд анх ирээд шууд Ансамбелаа байгуулсан уу?
2000 онд Германд ирээд Америк, Ази, Австрали Африк /Renaisons-Kontinental/ гэдэг 4 тивийг төлөөлөн 3 гадаад хөгжимчний хамтаар анхны Ансамбельээр Европт хөгжмийн гараагаа эхэлсэн. Түүнээс хойш Монгол хөгжмийн Эгшиглэн, Бөртэ, Хөх монгол зэрэг хөгжмийн хамтлагуудад уригдаж тоглохоос гадна өөрийн гоцлол тоглолтоо хийж Европын орнуудаар аялан тоглолт хийдэг. Мөн гадаад хөгжимчдийн хамтаар аялан тоглолт хийхээс гадна Энхтуяа Ансамбелаа 2007онд нээж гадаадын хөгжимчдийг урин хамтарч тоглолт хийж байгаа.

-Тун удахгүй тоглолтонд оролцоно гэсэн бас урилгаар тоглох уу?
Энэ удаагийн тоглолт Германд болно. Энэ Бак Театр-т 3 дахь удаагаа уригдаж тоглох гэж байна.
-Саяхан зуны хөгжмийн наадамд оролцсон байсан?
Тиймээ. Sommermusik Festival гэдэг нь зуны хөгжмийн наадам гэсэн үг л дээ. Энэ наадамд бас уригдаж оролцсон. Олон орны хөгжимчид ирж хамтран тоглож, туршлагаасаа хоорондоо хуваалцдаг сайхан уламжлалтай. Германы томоохон хөгжмийн наадам юм билээ.

-Энд хэн хэнтэйгээ ирсэн бэ? Монголдоо тоглолт хийх бодол байгаа юу?
Энэ мөрөөдөл минь хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт итгэж байгаа. Энд охинтойгоо ирсэн. Охин минь 12 настай байхдаа ирсэн л дээ. Тэгээд 15-гаасаа хамтран тайзнаа ятга хөгжим тоглон, хамтран дуулж байна. Шинэ дуу бичиж уран бүтээлийг минь аяжуулж байгаа. Миний хамгийн ойрын хамтран зүтгэгч шүү дээ. Охин минь одоо 23-тай оюутан.

-Та тоглолт хийхээс гадна өөр ямар ажил хийж байна?
Би энд бага сургуульд дуу хөгжмийн багшаар давхар ажиллаж байгаа. Мөнс хувиараа морин хуур хөгжмийг сонирхогч Герман хүмүүст хөгжим зааж өгч, зөвлөж туслан хувь нэмрээ оруулж байна даа. Бас хөгжмийн уралдаанд оролцоод 2 дахь шатанд тэнцсэн.

-Ямар тэмцээн бэ. Олон улсын чанартай тэмцээн үү?
Тиймээ. Энэ 9-р сарын 21-нд Вистаден хотын “Schlachthof” тайзан дээр 19 цагт болно. 7 хамтлаг авсны нэгэнд нь манай “Ансамбел” орсон байна лээ. Мөн “Tom Khuur” Германы хамтлагтай хамтарч ажиллаж байгаа.

-Анх Германд очиж байхад чинь хэрхэн хүлээн авч байв?
Энд хөгжимчний хувьд хүмүүс их сайхнаар хүлээж авсан. Тэгээд ч монгол хүн, монгол хөгжимчин гэхлээр их бахархдаг. Монгол түмэн минь агуу их түүхтэй, авъяаслаг ард түмэн шүү дээ.

-Та эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж боддог вэ?
Миний хувьд эмэгтэй хүн бүр хүний эрхээ мэддэг, өөрийн гэсэн үзэл бодолтой, бусдаас хараат бус баймаар юм уу даа гэж боддог.

-Цаг зав гарган бидэндээ яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны тоглолтонд болон тэмцээнд тань амжилт хүсэе.
Баярлалаа. Та нарын ажилд ч бас амжилт хүсэе. Миний өмнөөс Монгол бүсгүйчүүдэд минь мэнд дамжуулаарай.
Миний веб хуудас: www.enkhtuya.info удахгүй шинэчлэгдэж шинэ видеонуудаа оруулнаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.