МУГЖ Дуучин Т.Ариунаад барьсан ”гэнэтийн бэлэг” түүнийг уйлууллаа


МУГЖ дуучин Төмөрийн Ариунаагийн төрсөн өдөр гуравдугаар сарын 15-нд тохиосон.  Хэзээ ч гандан буурахгүй цоглог, эрч хүчтэй дуучин гэдгээрээ бусдаасаа онцгойрдог тэрбээр "Universe Best songs" 2014 наадмын шүүгчээр эргэн ажиллаж байгааг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.

Т.Ариунаа энэхүү наадмыг эхнээс нь шүүж байсан бөгөөд өөрийн ажил үүргийг 2012 онд дуучин Б.Амархүүд шилжүүлэн өгч байсан удаатай. Ингэснээр “Universe Best Songs-2012”-оос эхлээд Б.Амархүү шүүгчээр ажиллаж эхэлсэн.

Тэгвэл түүнийг шүүгчийн ажлаа хийж байхад нь гэр бүлийнхэн зүгээс "гэнэтийн бэлэг" барьлаа. Тодруулбал, түүний нөхөр Буяндорж хоёр хүүгийн хамтаар тайзан дээр гарч ирэн сэтгэлийн үгээ хэлж сарнай цэцгийн баглааг гардуулсан юм. Гавьяатын сэтгэл их хөдөлж баярын нулимсаа барьж дийлэлгүй нулимс унагаж орхисон.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
kkkk (103.26.194.31) 2014-03-20 15:44:16
huuramch ineemseglel
nuuts (112.133.58.177) 2014-03-20 08:17:50
Gaihaltai duuchin shvv
Zochin (103.26.194.14) 2014-03-19 15:16:13
Hahaha
tse (202.126.91.159) 2014-03-19 13:03:19
az jargal hvsie ta saihan emegtei shvv tanias bi mash ih erch hvch awdag