Фанат бүсгүйчүүдээ тэсэн ядан хүлээсэн хөлбөмбөгийн ДАШТ шөнийн 3 цагт нээлтээ хийнэ
Зургадугаар сарын 12-ний энэ өдрийг
дэлхий дээрх сая сая хөгжөөн дэмжигчид тэсэн ядан хүлээсэн нь
эргэлзээгүй юм. Монголын хөлбөмбөг сонирхогч залуучууд бүсгүйчүүд ч энэ өдрийг хоног
тоолон хүлээлээ. Хүсэн хүлээсэн мөч ирлээ.


“Бразил-2014″ ДАШТ-ний нээлтийн үйл ажиллагаа 25 минут үргэлжлэх бөгөөд “ЕТV” телевиз нээлтийн үйл явцыг зургадугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03:00 цагаас эхлэн дамжуулна. Үүний дараа 04:00 цагаас Бразил – Хорватын шигшээн тоглолтоор гал гарсан онц сонирхолтой тулаанууд нээгдэх учиртай. Мэдээж “ЕTV” телевизийн ДАШТ-д зориулсан нэвтрүүлэг оройн 18:00 цагаас эхлэн тасаралтгүй үргэлжилэх юм.





Хөлбөсбөгийн ДАШТ-ний нээлт 03:00 цагааё эхлэнэ. Харин тэмцээний салхийг хагалан Бразил – Хорватын тоглолт 04:00 цагаас шууд тоглоно. Ингээд хөлбөмбөгийн үнэнч фанат бүсгүйчүүддээ толлолтын хуваарийг хүргэж байна. Бүсгүй таны дэмжиж буй баг түрүүлэх болтугай!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







