Хайр дурлалынхаа төлөө байж боломгүй “солиотой” үйлдэл хийсэн хүмүүс
Хайр сэтгэлдээ үнэнч байж, хайртынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй зоригтой байна гэдэг сайхан хэрэг. Гэхдээ үүнийгээ хэтрүүлж, хүний ёсонд байж боломгүй гаж үйлдэл хийх нь эргээд өөрт хор уршигтай.
Эрдэнэт хүмүүний биеийг олж мэндэлсэн бол ухаантай байж, хүний дайтай амьдрах хэрэгтэйг дараах хүмүүсийн түүх бидэнд сургамжилж байна.
Цагдаагийн ахмад салсан найз бүсгүйгээ аврахын тулд байшинг нь шатаажээ
• Цагдаагийн ахмад Жон салсан найз бүсгүйнхээ итгэлийг дахин олж, хайр сэтгэлээ шинээр эхлэхийн тулд үл бүтэх нэгэн арга сэджээ. Тэрбээр найз бүсгүйнхээ байранд гал тавьсныхаа дараа гал унтраах ажилтнуудыг дуудаж, тэднийг ирэх хооронд бүсгүйг аварна гэсэн төлөвлөгөөтэй байсан аж. Гэвч төлөвлөгөө нурж, гал команд дуудлаганд нь хариу өгөөгүй учраас хамгийн ойрын гал унтраах газар руу биеэрээ очиж мэдээлэл өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн байна.

• Ийнхүү хэл хүргэчихээд эргэн ирэхэд хоёр ч байр галд автсан байжээ. Аврах ажилтнууд бүсгүй болон бусад хүмүүсийг аварч, галыг унтраасан хэдий ч XIX зууны дурсгалт барилгууд ашиглалтнаас гартлаа эвдэрч сүйдэж, хагас сая ам.долларын гарз хохирол учирчээ. Зөвхөн өөрийнхөө төлөө бодлогогүй үйлдэл хийсэн цагдаагийн ахмад баривчлагдан хоригджээ.
Найз охиндоо таалагдахын тулд бэлэг эрхтэн дээрээ шивээс хийлгэсэн залуу
• Нэгэн залуу найз бүсгүйгээ баярлуулж, илүү сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд бэлэг эрхтэн дээрээ шивээс хийлгэжээ. Шивээснийх нь үгсийг сийрүүлбэл “Аялалд тань амжилт хүсье” гэсэн зохимжгүй утгатай аж. Энэ түүхийн хамгийн эмгэнэлтэй нь шивээс хийлгэснээс болж залуугийн бэлэг эрхтэн маш сул дорой болжээ.
• Түүний эрхтэн бараг хөвчрөхөө больсон бөгөөд эмч нар шалтгааныг нь цусан хангамжийн дутагдал гэж оношилсон байна. Хачирхалтай нь тэрбээр ямар нэг эмчилгээ хийлгэхээс татгалзаж дасгал хөдөлгөөн хийж эрүүл хэв маягаар хэвийн байдалдаа орохоор хичээж байгаа аж.
Олон нийтийн газар адал явдалт киног дуурайсан хосын түүх
• АНУ-ын Портленд хотын оршин суугч Николас ба Стефани нар хайр сэтгэлээ илүү сонирхолтой болгохын тулд кинон дээр гардаг үйл явдлыг дуурайж үзэхээр шийджээ. Энэ санаагаа тэд Валентины өдөр хэрэгжүүлэхээр зориглож Николас найз бүсгүйгээ нүцгэлэн хүлж машиныхаа тээшний хэсэгт цоожлон хотоор хэссэн байна.
• Түүнийг супермаркетаас худалдаж авсан хүнсээ машиныхаа тээшинд хийх үеэр хүлээстэй хэвтэж буй нүцгэн бүсгүйг олж харсан манаач “911” дуудан мэдээлэл өгсөн аж. Ингээд тэд баривчлагдан байцаагдаж, үнэн учраа хэлсэн бөгөөд олон нийтийн газар зүй бус авирласан хэргээр хэсэг саатуулагджээ.
Найз охиндоо гэнэтийн бэлэг барихаар өөрийгөө шуудангаар илгээсэн залуу
• Ху Сенг гэх залуу найзтайгаа хэлэлцэн тохирч шуудангийн хайрцагт өөрийгөө нууцаар хийлгэн найз охиныхоо хаягаар илгээлгэжээ. Харамсалтай нь нөхцөл байдал түүний бодсоноос өөрөөр эргэж шуудангийн хүргэгч хөнгөн ачаануудаа хүргэж дуусаад хүнд жинтэй ачаануудаа хүргэхээр болсон байна.
• Ху нуугдсан хайрцгандаа амьсгалах нүх гаргахаа мартсан байжээ. Ийнхүү олон цагийн турш зовж явсны эцэст найз охиныхоо гэрт хүргэгдсэн бөгөөд ухаан алдсан найз залуугаа харж балмагдсан бүсгүй даруйхан түргэн тусламж дууджээ.
НАСА-гийн мэргэжилтэн сүйт бүсгүйгээ баярлуулахын тулд сарны чулуу хулгайлжээ
• НАСА-д шинээр ажилд орсон Робертс гэх залуу ажлын байран дээр нь хадгалагддаг сарны чулуутай сейфийг хулгайлжээ. Энэ нь тэрбээр баян болж сүйт бүсгүйгээ сайхан амьдруулах зорилгоос нь үүдсэн үйлдэл байсан гэнэ. Тэрбээр чулууг нууцаар борлуулж эхэлсэн бөгөөд үнэт чулуу судлаач Бельгийн мэргэжилтэнтэй холбогдож зарахаар оролдсон нь бүтэлгүйтэж баривчлагджээ.
• Учир нь тэрхүү Бельги залуу Тагнуулын ерөнхий газар руу утасдан мэдээлэл өгсөн ажээ. Тагнуулын ажилтнууд хэргийг илрүүлж, НАСА-д чулууг нь буцаан өгсөн бөгөөд Робертс зургаан жилийн хорих ял авчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







