Амралтын өдрийн амттай жор
Амралтын өдөр болгон эзэгтэй нартаа зориулан амттай, онцгой хоолны жорыг оруулдаг билээ. Энгийн, өдөр тутам иддэг хоолноос илүү онцгой жорыг хүргэдэг. Учир нь амралтын өдрөөрөө гоё амттай, өдөр болгон амтлаад байдаггүй хоолоо хийж, гэр бүлээрээ тойрон амтархан идвэл хичнээн сайхан гээч. Ингээд тахианы махаар хийх нэгэн хоолны жорыг хүргэж байна

Орц:
Оливын тос - 2 цайны халбага
Улаан чинжүү - 1 ширхэг
Ногоон чинжүү - 1 ширхэг
Шар чинжүү - 1 ширхэг
Сонгино - 1 ширхэг
Давс- 1 цайны халбага
Нунтаг хар перц - 1 цайны халбага
Бяслаг /крем/ - 100 гр
Чедар бяслаг - 1/2 аяга /хэрчсэн/
Pepper jack cheese - 1/2 аяга
Тахианы цээж мах - 3 хэсэг
Давс - 2 цайны халбага
Нунтаг чинжүү - 2 цайны халбага
Гоньд - 2 цайны халбага
Нунтаг сармис - 2 цайны халбага
Тос - 3 цайны халбага
Цөцгий - /тахианы махаа дүрж идэх/
Хийх арга:
3 төрлийн чинжүүгээ нарийн савхан хэрчээд сонгинотойгоо хольж сайтар хуурна. Дээр нь кремэн бяслаг, хэрчиж жижиглэсэн чедар бяслаг, Pepper jack cheese нэмээд хутгана.
Одоо тахианы цээж махаа амталцгаая. Махаа давс, улаан перц, гоньд, сармисны нунтагаар амтлаад голоор нь багахан зүсээд хамгийн эхэнд бэлдсэн зуушаа хавчуурга болгон хийнэ. Одоо оливын тосонд нэг талаар нь 5 минут, нөгөө талаар 5 минут шарж болгоно. Одоо тансаг сайхан таваглах л үлдлээ.
Видео зааврыг эндээс үзнэ үү
Видео зааврыг эндээс үзнэ үү
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







