Энэтхэгээс төрсөн дэлхийн миссүүд
Энэтхэг бүсгүйчүүд "Дэлхийн мисс" тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байдаг. Жил жилийн финалын шатанд үлдэж, 6 удаа тэргүүн титмийг хүртжээ. 1966 анхны ялалтыг авч, азиас төрсөн анхны дэлхийн мисс төрж байсан бол 1999, 2000 оны тэмцээнд дарааллан түрүүлж байсан удаатай. Гоо сайхан, авъяас чадвараараа дэлхийн мисс болсон 6 мисстэй танилц.
1966 оны дэлхийн мисс Рейта Фариа /REITA FARIA/
Тэр бол азиас төрсөн анхны "Дэлхийн мисс" юм. 1943 оны 8 -р сарын 23 нд төрсөн. Энэтхэгийн загвар өмсөгч, эмч бүсгүй. 1966 онд "World Miss" - ын титмийг эх орондоо анх удаа авчирч байсан бөгөөд жилийн дараа титмээ дараагийн миссд шилжүүлсэнийхээ дараа жүжигчин, загвар өмсөгч байх замыг орхиж эмч болохоор суралцаж эхэлжээ. Grant Medical College -д анагаах ухааны чиглэлээр суралцсаныхаа дараа Лондонруу явж мэргэжлээ дээшлүүлсэн юм. Рейта 1976 болон 1998 онд Дэлхийн Мисс тэмцээний шүүгчээр ажиллаж байжээ.
Түүний нөхөр нь мэргэжил нэгтэй хүн байдаг бөгөөд багш нь байсан гэдэг. Хосууд 1971 онд гэрлэж , 1973 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Одоо Ирландын Дублин хотод амьдарч байгаа бөгөөд 5 ач, зээтэй болсон байна.
1994 оны дэлхийн мисс Aishwarya Rai
Дэлхийн миссүүд дундаа хамгийн үзэсгэлэнтэй нь гэгддэг Aishwarya Rai нь 21 насандаа буюу 1994 онд "Дэлхийн мисс" - ын титмийг тэргүүндээ зүүсэн юм.1990 оны дундуур гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн олон сая хүмүүсийг бишрүүлж байсан тэрээр 44 насандаа ч сайхан бүсгүй хэвээр байна. Энэтхэгийн загвар өмсөгч, жүжигчин тэрээр 1973 оны 11 -р сарын 1 нд Энэтхэгт төрсөн юм. Рэй 15 настай байхаасаа сонгодог бүжиг, хөгжим тоглох болсон байна. Дэлхийн мисс болсоныхоо дараа илүү алдартай болж, жүжигчны карьер нь хурдацтай өсөж олон нэр хүндтэй шагналыг хүртэж байсан юм. Одоо Энэтхэгийн хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчны нэг болсон байна. 2003 онд Каннын кино наадамд оролцсон хамгийн анхны Энэтхэг жүжигчин болж байв.
2007 онд мэргэжил нэгт Abhishek Bachchan хэмээх жүжигчин залуутай гэрлэж, хосууд нэг хүүхэдтэй болжээ.
1997 оны дэлхийн мисс Diana Hayden
Диана бол Христийн шашинтай гэр бүлээс гаралтай. St. Ann"s - ын ахлах сургуулийг төгсөөд Их Британийн Лондон хот дахь "Royal Drama Arts" -д драмын жүжигчны чиглэлээр суралцжээ. 1997 онд дэлхийн мисс болсоныхоо дараа L"Oreal болон Child Rights зэрэг брэндүүдтэй хамтран ажиллах санал авч байсан гэдэг. Miss World-ийн албан ёсны төлөөлөгч болсоноосоо хойш Лондон хотод амьдрах болж, Шекспирийн зохиолоор жүжиг тавьж байсан юм. 2012 онд "The Beautiful Guide" хэмээх номоо хэвлэн олны хүртээл болгосон байна. Одоо нисэх онгоцны үйлчлэгч нарт хувь хүний хөгжил, биеэ авч явах гэх мэт хичээл ордог аж.
2013 онд Collin Dick хэмээх залуутай АНУ-ын Лас Вегас хотод гэрлэсэн юм. Хосууд 2016 онд анхныхаа хүхдийг өлгийдөн авсан бөгөөд 2017 оны 11 -р сард 2 дахь хүүхдээ тээж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан байна.
1999 оны дэлхийн мисс Yukta Mookhey
Энэтхэгийн жүжигчин, загвар өмсөгч тэрээр 1979 оны 10 -р сарын 7 нд төрсөн. Түүний ээж нь гоо сайханч, аав нь хувцас үйлдвэрлэдэг компаны захирлаар ажилладаг. Компютер, шинжлэх ухааны их сургуулийг дүүргэсэн. Сонгодог хөгжим тоглодог. Дэлхийн мисс болсоныхоо дараа кино салбарт ажиллах болж 2001 онд анхны кинондоо тоглож байв.
2008 онд ханхүү Tuli - тай гэрлэсэн бөгөөд хосууд 1 хүүхэдтэй. Гэвч 2014 онд шүүхээр салсан байна.
2000 оны дэлхийн мисс Приянка Чопра /Priyanka Chopra /
Энэтхэг төдийгүй дэлхийн хамгийн алдартай, хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол Приянка Чопра юм. Нэг орны миссүүд дарааллан түрүүлэх боломж тун бага байдаг. Тэгвэл тэр чадсан. 1999 онд Yukta Mookhey дэлхийн мисс болж дараа жил нь Приянка Чопраа эх орондоо тэргүүн титмийг авчирсан юм.
Тэрээр 1982 оны 7 -р сарын 18 нд төрсөн. Жүжигчин, дуучин, киноны продюсер бөгөөд шилдэг жүжигчны олон шагнал хүртэж байсан. Энэтхэгийн хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчин түүнийг "Time" сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэж, 2017 онд Forbes сэтгүүлээс дэлхийн хамгийн хүчирхэг 100 бүсгүйчүүдийн жагсаалтанд бичигдсэн юм.
Олон киноны дүрээрээ алдартай мөн буяны үйл ажиллагаатай байнга явуулдгаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж, 2010, 2016 онуудад хүүхдийн эрхийн төлөө үндэсний болон дэлхий нийтийн UNICEF-ийн сайн санааны элчээр томилогдсон. Байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулан ажилладаг.
2017 оны дэлхийн мисс Мануши Чиллар /Manushi Chillar/
Тэрээр 1997 оны 5 сарын 14 нд төрсөн, 20 настай. Түүний аав нь анагаах ухааны доктор эмч мэргэжилтэй бол ээж нь биохимийн салбарын доктор, профессор бөгөөд Manushi Chhillar ч аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн авахаар анагаах ухааны чиглэлээр суралцаж байна. Дуулж, бүжиглэх авъяастай. Мөн зураг зурах, шүлэг бичих дуртай бүсгүй юм. Приянка Чопра бол түүний үлгэр жишээ авч, хүндэлдэг жүжигчин, загвар өмсөгч гэж ярьсан байна. Англи хэлээр ярьдаг.
Түүний завгүй өдрүүдээр үргэжилсээр, дэлхийн энхтайван сайн сайхны төлөө өөрий хувь нэмрээ оруулсаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






























