Өдөөр хумсаа гоёх хялбар арга

Хэрэг болох зүйлс: Гоёлын хиймэл жижиг өд, арьсныхаа өнгөнөөс нилээд бараандуу хумсны будаг, зузаан удаан хатдаг өнгөгүй будаг, чимхүүр мөн модон савх
болоод жижиг хайч

.

Хэрэг болох зүйлс: Гоёлын хиймэл жижиг өд, арьсныхаа өнгөнөөс нилээд бараандуу хумсны будаг, зузаан удаан хатдаг өнгөгүй будаг, чимхүүр мөн модон савх болоод жижиг хайч.

Будах аргачлал: 1,2

Хумсаа өнгөтэй лакаараа будсаныхаа дараа өнгөгүй лакаараа давхарлан түрхэж өгнө. Энэ нь таньд өдөө наахад нилээд бөх суурь болж өгөх юм.

3,4:Чимхүүрээрээ өдөө эвтэйхэн аваад хатаж амжаагүй байгаа хумсан дээрээ тавиад дээрээс нь зориулалтын модон савхаараа зөөлхөн дарж өгнө. Ингэснээр улам бөх наалдаж өгөх юм. Харин хатсаных нь дараагаар илүүдэл хэсгийг нь хөмсөгний хайчаар тайрч аваарай. Эцэст нь өднийхөө чиглэлийн дагуу өнгөгүй лакаа 2 дахин давхарлан түрхэж өгнө.

Наран жаргах далдуу мод:

Хэрэг болох зүйлс: Хар өнгийн нарийхан бэхэн хошуутай хумсны будаг мөн шар, улбар шаргал, ягаан өнгийн энгийн багстай хумсны будагууд

Будах аргачлал: 1,2:3 өнгөө хэрэглэхдээ та хуруу бүртээ өөр өөрөөр хольж түрхээрэй. Ингэснээр бүгд нэг жигд уйтгартай харагдахгүй байх болно. Будаг бүрээс бага багаар хумсаа ээлжлэн будах бөгөөд ингэх зуураа зах бүрийг нь тэгшхэн өөгүй байлгах гэсний хэрэггүй. Яг л нэг нэгэн рүүгээ урсаж буй мэт харагдахуйц байвал илүү гоё харагдах болно.3,4: Дараа нь бийртэй хумсны будгаараа модоо зурж өгнө. Модныхоо суурь хэсгийг үл ялиг бүдүүн болгож цааш татах явцдаа нарийсгаж өгөөрэй. Эцэст нь дууссан цэгээсээ аваад 5 ширхэг мөчирийг зурж өгнө.

Неон, эртний омгийг санагдуулам:

Хэрэглэгдэх зүйлс:Усан цэнхэр, улбар шар, тод ягаан, цагаан, шар мөн ногоон өнгийн хумсны будагнууд, бийр, модон савх

Будах аргачлал:  1,2:Усан цэнхэр өнгөөрөө суурь болгон будаж өгнө. Ягаан өнгийн будгаараа хумсныхаа голоор үл ялиг өргөн зураас зурж өгнө. Дараагаар нь ногоон будгандаа бийрээ дүрэн ташуу судалуудыг  ягаан зураасныхаа баруун хажуугаар зурж өгнө. Дахин бийрээ ашиглан шар өнгийн будгаараа зүүн хажуу талд нь хөндлөн зураасаар будаарай. 3,4:Одоо цагаан будгаа ашиглан бийрээрээ нөгөө ногоон өнгөтэй ташуу зурааснуудынха дээд доод хэсгийг хүрээлж будна. Голын ягаан зураасны зүүн талыг мөн цагаанаараа зэргэцүүлэн зураас гаргана. 5:Хөндлөн шар зураасаа мөн хар будаг ашиглан дээд доод талыг нь хүрээлэн мөн ягаан босоо зураасныхаа баруун талд судал тавьж өгнө. 6:Эцэст нь голынхоо ягаан судал дээрээ улбар шар өнгөөр модон савхаа ашиглах цэг тавьж өгөөрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.