Эгч дүүсийн усны хувцасны шинэ коллекц тун удахгүй

Элдэв шуугиан, дуулианаар алдартай гэр бүл бол яахын аргагүй Кардашианынхан юм. Тэд үргэлж л үнэн худал нь мэдэгдэхгүй ярианы гол сэдэв болж байдаг бөгөөд өөрсдөө ч ийм шуугианд дурладаг гэж хэлж болохоор бүсгүйчүүд юм. Гэхдээ тэд хэрхэн мөнгө олж, баян тансаг амьдрахыг сайн мэддэг билээ. 

Кардашианы эгч дүүсийн хамгийн бага нь бөгөөд эх нэгтэй эцэг ондоотой дүү нар болох Кендалл, Кайли хоёр энэ зуны усны хувцасны шинэ загвараа тун удахгүй танилцуулах гэж байна. 



Викториа Секретийн гайхамшигт тайзан дээр алхаж явсан Кендалл, өөрийн дур булаам уруул болоод нэрийн уруулын будгийг ч худалдаанд гаргасан Кайли нар шинэ коллекцийнхоо зураг авалтыг цухас танилцуулжээ. Тэд сурталчилгаандаа өөрсдөө тоглосон ажээ. Хэдийгээр нас нь залуухан боловч тэд загварын болоод бизнесийн ертөнцөд хөл тавьжээ. 





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.