Дуучин Бейонсе “Тээгч эх” хөлсөлсөн үү?


2012 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр төрсөн Блю Айви Картерийг өөр эмэгтэй тээсэн гэх цуурхал дуучныг хөл хүндтэй байхад дэгдсэн. Анхны жирэмслэлт нь бүтээгүй учир од бүсгүй дахин эрсдэлд орохгүйг хичээж байгаа талаар сэтгүүлчид онцолсон юм. Тухайн үед дуучин бүсгүйн гэдэс ч “хиймэл харагдаж байна” хэмээн шар хэвлэлүүдээр шуугисан байдаг.

Юутай ч шуугиан тун удалгүй намжсан юм. Харин хоёр жилийн дараа Блю Айви охины ээж хэмээн өөрийгөө нэрийдсэн эмэгтэй сэтгүүлчдэд ханджээ. Одуудтай байгуулсан гэрээний дагуу тэр эмэгтэй хүүхдийг нь тээх ёстой болсон бололтой. Харин одоо Тина Силс Нью-Йоркийн шүүхэд хандаж, шинжилгээ өгөн, хэлж байгаагаа нотлохыг оролдож байна.

Харин түүний энэ мэдэгдэлд хэн ч итгэхгүй байна. Тина Силс өмнө нь одуудын хүүхдүүдийн эх хэмээн нэг бус удаа мэдэгдэж байжээ. Ким Кардашьян, Канье Уэст, тэр  бүү хэл Уильям ханхүү болон Кейт Миддлтоны хүүг тээж төрүүлсэн хэмээн нотолж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.